Орос Улс өөрийн АЦСын аюулгүй байдлын стандартыг дэхийн хэмжээнд нэвтрүүлэхийг уриалж байна. Эл санааг Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  өөрийн видеоблог дээрээ баталлаа. Тэрээр оросын атомын мэргэжилтнүүд өөрийн  болон бусад улс орнуудын нутаг дэвсгэр дээр барьж байгуулсан бүх АЦС-ын хариуцлагыг хүлээх болно гэв. Дмитрий Медведев атомын эрчим хүчийг хөгжүүлж байгаа дэлхийн улс орнуудад хандан  японы “Фукусима-1”АЦС дээр гарсан осолтой адил осолыг цаашид  давтахгуйн тулд  өнөөдөр арга хэмжээ авахыг уриаллаа. Үүний тулд АЦС барьж байгуулахад нэмэлт шаардалага тавих  болон сейсмын аюултай бүсэд барьж байгуулахад нь хязгаарлалт хийх нь зүйтэй гэж үзжээ. Дашрамд хэлхэд, ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улсад 8 баллын газар хөдлөх боломжтой газар АЦС барихыг хориглосон хуультайг сануулав. Өөр нэг чухал асуудал бол ашиглагдаж байгаа болон баригдах объектуудын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев:”Одоо байгаа болон үйл ажиллагаагаа явуулж байгаа станциудын  ашиглалтын хугацааг уртасгах бус, харин шинэ эрчим хүчний блокийг барьж байгуулахад анхаарах хэрэгтэй, ингэхдээ дээд зэргийн хамгаалалт хийх ёстой юм. Энэ асуудалд манай атомын мэргэжилтнүүд өөрийн дотооддоо болон гадаад орнуудад барьж байгуулсан станцуудад хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гадаад орнуудад баригдахаар Гэрээ хийгдсэн тэдгээр станцууд мөн энд орно. Жишээ болгон ерөнхийлөгч Түрк улсын Аккуйд баригдах атомын цахилгаан станцыг иш татав. Энд тавигдах удирдлагын цоо шинэ систем нь станц ажиллах бүхий л хугацаанд ажиллахаар тооцоолжээ. Оросын мэргэжилтнүүд шинэ технологийг бусад орнуудад баригдах объектууд дээр ашиглана гэж ерөнхийлөгч Медведев тэмдэглэв. Энэтхэгийн Куданкуламд хэрэгжүүлэх Орос улсын эрчим хүчний блокийн төсөлд дулааны идэвхигүй байдлаар гаргах системийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь Японд гарсан шиг осол гарч, хэрвээ цахилгаан эрчим хүч тасрахад хүрвэл реакторыг хөргөх ажлыг ханган , ослоос сэргийлнэ.Орос улсын  мэргэжилтнүүд ойрын мянган жил хүн төрлөхтнийг дулаан, гэрэл цахилгаанаар хангах тийм гайхамшигтай боловсруулалтыг санал болгож байна. Ингэхдээ аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хадгална гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв. Орос улс реакторын салбарт зөвшөөрөгдсөн лидерийн хувьд хурдан нейтрон дээр байгуулах реакторууд нь ирээдүйтэй гэж үзэж байна. Эдгээр реакторууд нь дотроо энгийн аюулгүй байдалтай байдаг. Түүнчлэн тэдгээрийг хэрэгжүүлэх нь хэрэглэсэн түлшийн бөөгнөрөлийг эрс багасгахад хүргэдэг, гэтэл үүнээс бас асуудал гарч болох юм. Тэдгээрт ураныг баяжуулах шаардлага үгүй. Ингэсэн нь үүний төлөөл явж байгаа энхийн атомыг хүсэх орнуудын өмнө хаалга нээж байгаа гэсэн үг юм.“Фукусима-1” АЦС дээр гарсан осол нь атомын энергийн аюулгүй байдлыг хариуцдаг Олон улсын байгууллагуудын эрх дархыг өргөтгөх асуудлыг юуны өмнө гаргаж тавьж байна. Энэ бол бодит эрх байх ёстой. Үүнээс ямар тодорхой нөхцөл байдлаас гарсан асуудлууд , тэдгээрийг шийдвэрлэхийнтулд байгууллага хэрхэн ажиллахав гэдгийг тусгасан байх ёстой. Ингэхдээ мэдээллийн нээлттэй зарчмыг болон туйлын ил тод байдлыг баримтална. Орос Улс АЦС-уудынхаа чухал заалтууд болох найдвартай байдал, газар хөдлөлтөд бат бэх чанарын хяналт шалгалтынхаа ажлыг аль хэдийнэ эхэлсэн. Эдгээр хяналтын ажлууд нь олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор байна. Атомын эрчим хүч хэрэглэдэг хотуудад олон нийтийн мэдээллийн төвүүд байх ёстой. Радиацын хэмжээ автоматаар хэмжигдэнэ, харин энэ тухай мэдэллийг онлайн шугамаар авах боломжтой юм. Дмитрий Медведевын хэлснээр ийм практикийг Олон улсын атомын энергийн байгууллага –МАГАТЭ гаар атомын цахилгаан станцтай бүх орнуудад албан ёсоор санал болгох ёстой. Дээрх арга хэмжээ нь дэлхийн бүх хүмүүст өнөөдөр хамгийн их ирээдүйтэй харуулаад байгаа атомын эрчим хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.