Газын зурвасд “их хүчтэй” хариу  цохилт өгөхөд Израиль бэлэн байна. “Бид шийдвэртэй тэмцэх бөгөөд хүчтэй цохилт өгнө” гэж өнөөдөр Биньямин Нетаньяху    АНУ-ын Пентагоны тэргүүнийг Кейсария дахь өөрийн өргөөндөө хүлэж авахын өмнө мэдэгдлээ. Пүрэв гаригт Газын зурвасын алан хядагчид Израиль руу долоон пуужин тавьсан байна, азаар түүнд нэг ч хүн нэрвэгдээгүй байна.  Үүний өмнө энэ долоо хоногт Израилийн онгоцууд Газын зурвас руу хийсэн агаарын цохилтонд палестины 9 иргэн амь үрэгдсэн юм.