Нэр төр, эрх чөлөө, хариуцлага зэрэг бүх нийтийн үнэ цэнэт  зүйл «хүний эрх» гэдэг ойлголтын үндэс нь болсон юм. Тэдгээрийг дээдлүүлэх явдал хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад тус дөхөм үзүүлнэ. Орос улсаас НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулсан ба дийлэнх олонхи саналаар сайшаасан уламжлалт үнэ цэнэт зүйлийн тухай  тогтоолд энэ тухай өгүүлжээ. Хүний эрхийн ойлголтод хандах хандлагыг өөрчлех нь Орос ба баримт бичгийг зохиосон 75 орноос дэлхийн хамтын нийгэмлэгт тавьсан гол санал билээ. Зарим соёлын төлөөлөгчид үүнийг өрнөдийн христосын соёл иргэншлээс тулгаж буй  дарамт хэмээн үзэж байгаа нь нууц хэрэг бишээ. Тэр тусмаа өрнөдийнхөн хүний эрх хамгаалах нэрийдлээр бусад улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцосноороо нааштай үзэл санааг гутааж, тэсвэр тэвчээрийг ор үндэсгүй  зүйл болгон хувиргав.  Жишээ нь албан ёсны баримт бичгүүдэд «эх», «эцэг» гэдэг үгнүүдийг  «1-р эцэг, 2-р  эх» гэж солих хэрэгтэй гэж АНУ үзэж байна. Мэдээжээр дэлхийн дийлэнх олонхи улс  иймэрхүү санал буюу тайлбарыг хүлцэхгүй. Харин уламжлалт үнэ цэнэт зүйл гэх нь иж бүрэн ойлголт гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газрын орлогч захирал Александр Болдырев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Нэр төр, эрх чөлөө хариуцлага хүн төрөлхөтний уламжлалт үнэ цэнэт зүйл юм. Уламжлалт үнэ цэнэт зүйл, хүний эрхий хоорондын хэлхээ холбоог чухалчлан үзэх нь хүний эрхийг бүрэн төгс хүлээн зөвшөөрөх, нийт олноор ойлгоход ер нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хэмжээнд итгэлцлийг бэхжуулж, яриа хэлцээг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэв. Өөрөөр хэлвэл дээрх хандлага бол хүний эрхийг хүндэтгэх үзлийг бэхжүүлэх шинэ арга барил юм. Хүмүүнлэгийн эрх бүх соёл иргэншлийн хөгжилд тусласан хүн төрөлхтөний уламжлалт үнэ цэнэт зүйлийг тусган харуулж байгааг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүн хүлээн зөвшөөрвөл ард түмнүүд ба шашин хоорондын гол гол зөрчлийг арилгаж болно. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимын профессор Дмитрий Иванов хэлэхдээ «Мөн баримт бичиг хүний эрх хамгаалах талаар НҮБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гол зорилготой. Ямар нэг  тухайн бүс нутагт биш харин олон улсын хэмжээнд бэхжүүлэх зарчмыг 1945 онд НҮБ-ын дүрмээр батласан» гэлээ.АНУ, ЕХ-ны байр суурь үүнтэй холбогдуулан харамсал төрүүлэв. Эдгээр тогтоолыг дэмжихээс татгалзав. Хүний эрхийг уламжлалт үнэ цэнэт зүйлтэй холбон үзэх явдал  зарим улсаас жишээ нь эмэгтэйчүүдийг, бэлгийн гаж донтоныг ялгаварлан  гадуурхах бодлогыг зөвтгөх шалтгаан болж мэднэ гэж АНУ ба ЕХ үзэж байна. Үүнд «уламжлалт үнэ цэнэт зүйл», «уламжлалт практик ажиллагаа» гэдэг ойлголтуудыг ялгах хэрэгтэй. Үүний хамт санал шүүмжлэлийг улстөржүүлэх хэрэггүй гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн Дмитрий Бадовский үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хүний эрх дэлхийд  нэлээд хурц асуудлын нэг болсон. Асуудлыг олонтаа улстөржүүлж байдаг. Мэдээжээр  энэ асуудлыг зөв ойлгох түүний дотор уламжлалт үнэ цэнэт зүйлтэй харилцан холбоотой байгааг  хүлээн зөвшөөрөх явдал юуны түрүүнд олон улсын эрх зуйн хөгжилд нөлөөлөх юм.Эцэст тэгснээр олон улсын бодлогод хүний эрхийн сэдвийг хортойгоор ашиглах  хэрэг явдал багасах үр дүнтэй болно» гэв. АНУ ба ЕХ-ны эргэлзээ итгэлтэй бус байна. Дэлхийн бүх улс орон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм ба  хүний эрхийг хамарсан өөр гэрээ хэлэлцээрүүдийн дагуу хүний бүх эрх,  эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэж, даган мөрдөж, хамгаалах явдлыг дэмжих үүрэгтэйг тогтоолд онцложээ. Нэр төр, эрх челөө, хариуцлага зэрэг ёс суртахууны ухагдахуун хүний эрхэд заналхийлж мэднэ гэсэн үзэл санаа ор үндэсгүй байна.