Ливийн агаарын орон зайг хяналтандаа авахад нь зориулан  Арабын нэгдсэн эмират  12 сөнөөгч онгоц нийлүүлж байна. Энэ тухай гадаад яамны сайд Абдалла бен Аль Нахайян мэдэгдэв. Сайдын мэдэгдснээр бол цэргийн эл  ажиллагаанд зориулж тус бүр зургаан ширхэг  Ф-16 болон  “Мираж” сөнөөгч онгоцыг нийлүүлжээ. Ингэснээр АНЭ нь эвслийн ажиллагаанд оролцож байгаа арабын хоёр дахь улс болж байгаа юм.