Цэргийн парад оросуудын  хувьд «нүдэндээ баяр харууслын нулимстай» нийт ард тумний баяр- Ялалтын өдрийн баяр ёслолын дээд цэг аль хэдийнэ болсон.Эх орны их дайн дууссаны 66 жилийн ойд зориулсан  цэргийн парад Оросын 23 хот болон Украины эрх баригчидтай тохиролцсон ёсоор  Севастополь Баатар хотноо болох юм. «Оросын дуу хоолой» радиогийн тусгай сурвалжлагч Мария Домницкая Москвад Улаан талбайд парадыг нээх Ёслолын харуулын батальоны сургуульд байлцлаа. ОХУ-ын Төрийн далбаа, Ялалтын туг барьж явах Ёслолын харуулын салаа найман цэргийн албан хаагчтай. Тэд бүгд 180 см-ээс өндөр, жагсаал, биеийн тамирын хичээл өдөр бүр зургаан цаг хийдэг  байлдааны бэлтгэлийн онцчууд юм.  Салааны цэргийн албан хаагч бүрийн өвөг эцэг буюу элэнц эцэг нь Эх орны их дайнд оролцожээ. Салааны дарга ахлах дэслэгч Максим Малаховын өвөө нь Кенигсбергийн төлөө байлдаанд оролцож, «Улаан од» одонгоор шагнагджээ. ОХУ-ын Төрийн далбаа өргөж  явах  хүндэтэй үүрэгтэй 19 настай бага түрүүч Дмитрий Балычевын өвөө дайнд амь үрэгдсэн юм. Тэр хэлэхдээ «Балычев Николай Васильевич гэдэг өвөө маань Курскийн тулаанд оролцож төрөлхи газар нутгаа хамгаалж яваад амь үрэгдсэн юм. Ялалтын парадад анх удаа оролцоно. Энэ нь миний амьдралын хамгийн чухал үйл явдал хэмээн үзэж байна. Мэдээжээр сэтгэл хөдлөж байна. Гэвч Ёслолын харуулын батальоны цэрэг бүр алдах эрхгүй байна. Бид хүч чадвартаа итгэж, өдөр бүр сургуулилж байна» гэлээ. БХЯ-ны  43 мянга гаруй болон холбооны өөр тусгай газруудын 11 мянга орчим цэргийн албан хаагч цэргийн парадад оролцоно. ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга хурандаа генерал Валерий Герасимов хэлэхдээ «700 гаруй нэгж зэвсэг, байлдааны техник, олон арван их буу парадад оролцоно. Түүнчлэн хэдэн арван төхөөрөг баярын галын наадмыг зохионо. Цэргийн 2000 гаруй хөгжимчин парад дээр хөгжимдөнө. Баяр ёслолын шувтаргаар орон нутгийн 22 цагт баатар болон цэргийн гавьяаны хотуудаад их буугаар 30 удаа ёслон буудана» гэв. Ойрын тусгалтай «Панцирь-С1» зенитийн олон сувагт пуужин-их бууны цогцолбрыг Москвад Ялалтын парадын явцад үзэж болно. Түүнчлэн «Тополь-М» гурван цогцолбор Улаан талбайгаар явна. Тэдгээр Владимир мужаас 400 км замыг туулж Москва орчимд ирлээ. Энд Алабино суурин орчимд  сургуулилах талбай байдаг. Парадын цувааны хөдлөл нарийн хатуу дүрэмтэй. Байлдааны зэвсэг техник нэг цагийн дотор л гол тайлбайгаар явж дуусах ёстой. Иймэсэс сургуулилах үеэр цуваа жагсах, хөдлөх, талбайгаас гарч явахыг секунд бүрээр тооцоолдог.