ОХУ,АНУ хоёроос гадна цөмийн зэвсэгтэй бүх гүрэн  цөмийн зэвсэг юуны түрүүнд тактикийн зэвсгийг хорогдуулах асуудлаархи  хэлэлцээнд оролцох ёстой гэж Стратегийн пуужингийн цэргийн ерөнхий штабын дарга асан хурандаа генерал Виктор Есин мэдэгдлээ. СДЗ-ийн тухай орос-америкийн шинэ гэрээ байгуулсан явдал цөмийн зэвсэгтэй өөр  улсуудын хариуцлагын асуудалд анхаарлыг ахин хандуулав. Зөвхөн Москва, Вашингтон хоёрын хүчин чармайлтаар л дэлхийг илүү аюулгүй болгож чадахгүй. Тэргүүлэх хоёр  улсын стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах тусам Франц, Их Британи, Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэгтэй хэмээн үзэж буй бусад орны стратегийн чадавхи өсөн нэмэгдэж байна. Олон улсын байдлыг тогтвортой хэвээр байлгахын тулд  цөмийн зэвсэгтэй таван гүрэн   бүгдээрээ цөмийн чадавхиа багасгах ёстой. ОХУ, АНУ хоёр СДЗ-ийн тухай  шинэ гэрээний хүрээнд стратегийн цөмийн зэвсгээ мэдэгдэхүйц хорогдуулах нөхцөлд Их Британи, Францын цөмийн чадавхийг тоомсорлохгүй орхиж болохгүй. Хятад улсын тухайд гэвэл тэр цөмийн зэвсгийнхээ хэмжээгээр гуравт орж байгаа хийгээд цөмийн сангаа нэмэгдүүлсэн томоохон ганц гүрэн улс билээ. Гэвч  тус улсыг цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлаархи хэлэлцээнд оролцуулахад хүргэх  амаргүй  гэж Гадаад тагнуулын албаны чөлөөнд гарсан дэслэгч генерал Геннадий Евстафьев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Тэрээр 70-ад, 80-ад онд зэвсэглэлд хяналт тавих асуудлаархи хэлэлцээнд шинжээчээр оролцсон билээ. «Хятадын байдал энэ талаар амаргүй байгааг ойлгох хэрэгтэй. Жишээ нь Энэтхэг улс түүний болзошгүй дайсан юм. Харин Энэтхэг  цөмийн зэвсэгтэй хэмээн албан ёсоор батлаагүй тийм зэвсэгтэй  гүрэн улс билээ. Тус улс цөмийн зэвсгийнхээ  хэмжээ  болон цөмийн зэвсгээ хязгаарлах эсэхээ мэдээлэхгүй байна. Энэтхэг улс цөмийн хэд хэдэн зуун  нэгж зэвсэгтэй гэж зарим этгээд мэдээллээ. Түүнээс гадна Пакистан цөмийн 100 орчим нэгж зэвсэгтэй гэдэг. Иймээс эл асуудал нэлээд хурцдсан. Тэдгээрийг ядаж цөмийн зэвсгээ хязгаарлахыг албадах хэрэгтэй. СДЗ-ийг хязгаарлах үйл явц бүх нийтийн болж цөмийн тогтоон барих зэвсэгтэй улсууд тухайлбал Хятад, Энэтхэг, Пакистан бас бусад орон үйл явцад нэгдэх ёстой» гэж Геннадий Евстафьев үзэж байна. Гэвч эдгээр улс цөмийн зэвсгийнхээ хөжлийг хязгаарлах үүрэг хууль ёсоор аваагүй. Зарим улс юуны түрүүнд Иран  цөмийн зэвсэгтэй болох босгон дээр байна. Эдүгээ 40 орчим улс цөмийн бөмбөг хийх боломжтой гэж Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид үзэж байна. Зөвхөн  ОХУ, АНУ хоёр гүрэн улсын цөмийн хүчнийг хяналтад байлгах нь хожмын аюултай. Орон нутгийн мөргөлдөөнд цөмийн зэвсэг хэрэглэх, цөмийн материал буюу технологи террористуудын гарт орож болзошгүй аюулыг арилгаагүй байна.