ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар ливийн удирдагч Муаммар Каддафигийг  засгийн эрхээс нэн даруй огцруулахыг шаардсан шийдвэр гаргалаа. Энэ тухай ЕХ-ны Ливийн дээд хэмжээний дүнгийн мэдэгдэлд өгүүлсэн байна.ЕХ-ны удирдагчид Каддафигийн дэглэмийн экспортын нефтийн болон хийн орлогыг хязгаарлах нэмэлт арга хэмжээг батлахыг дэмжлээ. “ Муаммар Каддафи нь засгийн эрхээс нэн даруй татггалзах ёстой. Энэ нь тус улсыг богино хугацаанд ардчилалд шилжих үйл ажиллагааг  тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үндсэн дээр эхлэх боломж олгох юм “гэж уг баримт бичигт заажээ”. ЕХ нь НҮБ, Арабын орнуудын Лигитэй эдийн засгийн болон Ливид шинэ  нийгмийн байгуулага бий   байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаа  Үндсэний шилжилтийн үеийн зөвлөлийн яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна “ гэж  баримт бичигт заасан байна.