Алс-Дорнодод цацрагийн түвшин хэвийн байна. Оросын ОБЯ-ны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус улсын 630 хэсэг болон нүүдлийн постуудад хэмжилт явагдаж байна. Энэ ажилд агаарын болон тэнгисийн цэргийн хүчнийхнийг татаж оруулаад байгаа аж. 3-р сарын 25 нд алс-дорнодын янз бүрийн газраас авсан дээж цагт 12-15  микрорентген байсан нь хэвийн хэмжээнээс нилээд доогуур аж. Японы эрэг орчим болон Номхон далайн эргийн боомтуудад ирж байгаа хөлөг онгоцнууд нь Японы АЦС-ын ослоос үүссэн цацраг тээгээгүй байна.