АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орос Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй утсаар ярихдаа Америк  Орос Улсыг дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг дэмжиж байгаа бөгөөд    ялгаварлан гадуурхах зорилготой Жексон Веникийн засврыг устгана гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн хоёр ерөнхийлөгч Ливи улсын байдлыг хэлэцлээ. Оросын ерөнхийлөгч  НҮБ-ын АЗ-ийн Ливийн тогтоол нь гол зорилгынхоо зэрэгцээ  Ливийн энгийн иргэдийг уг дайнд нэрвэгдэхээс сэргийлэх нь чухал юм гэж онцлон тэмдлэв. 1974 онд АНУ-ын Конгрессийн  баталсан Жексон Веникийн гадаад худалдааны нэмэлт засвар нь  Орос улстай худалдаа хийхэд хязгаарлалт болж байсан юм. Засварын шалтгаан нь ЗХУ-д чөлөөт цагаачлал байхгүйгээс болж байсан аж.