“Фукусима-1” АЦС-ын эргэн тойрны 30 км-ээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Японы эрх баригчид гаргаж магадгүй байна. АЦС-ын турбины калны гуравдугаар реакторын бүсэд цацраг идэвхи хэвийн хэмжээнээс 10 мянга дахин илүү байна. Атомын аюулгүй байдлын Үндэсний агентлагийн үзэж байгаагаар реактор нь гэмтэд авсан байж магадгүй байна. Өнгөрсөн пүрэв гаригт эндхийн 17 ажилтан хэт цацрагийн хордлого авсан байна. Өөр хоёр мэргэжилтэн цацраг идэвхитэй усанд ажилласан тул арьсны хүнд гэмтэл авсан байна. АЦС-ын реакторыг хөргөхийн тулд цэвэр усыг идэвхитэй хэрэглэж эхэллээ, далайн усыг давстай учраас реакторыг гэмтээхээс сэргиийлсэн байна. 3-рсарын 11 нд Японд хүчтэй газар хөдлөсний улмаас 10 гаруй м-ийн өндөр цунами болж тус улсын 27 мянган хүн нас барсан буюу сураггүй болсон юм.