АЦС-ийн аюулгүй байдалд зориулсан олон улсын нэгдсэн шаардлага боловсруулах саналыг ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гаргалаа. Энэ шаардлага юуны өмнө хүчтэй газар хөдөлдөг үүнээс болж цунами үүсдэг газруудад хэрэгтэй гэж тэр өөрийн видео блогтоо бичсэн байна. Газар хөдлөлтийн аюултай бүсэд АЦС барихыг хязгаарлах хэрэгтэй гэж Медведев үзэж байна. Орос улс өөрийн нутаг дэвсгэрт болон гадаадад барьсан АЦС-уудынхаа аюулгүй байдлын талаар хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж тэр хэлсэн байна.