Ливид явуулж байгаа Барууны орнуудын цэргийн ажиллагаа урсгалаараа удирдлаггүй явагдаж байна. Тус улсыг бараг долоо хоног бөмбөгдөж байхад нэгдсэн удирдлага ч байхгүй, энэ ажиллагааны зорилгын стратегийн ойлголт ч байхгүй байна. Харин улс төрийн тавцангаас Мауммар Каддафиг зайлуулах гэсэн хүслээс өөр юм огт алга.  Ливид явуулж байгаа цэргийн ажиллагааны хариуцлагыг НАТО өөртөө хүлээхийнг яарахгүй байна.“Одиссея. Үүрийн туяа” ажиллагааны удирдлагын мандатыг НАТО-д дамжуулах гэсэн ээлжит оролдлогыг лхагва гаригт хийлээ. Тохиролцож чадсангүй.Хамгийн хачирхалтай нь гишүүд нь Ливи улсын нутаг дэвсгэрийг бөмбөгдөж байгаа НАТО энгийн иргэдийг хамгаалах цэргийн ажиллагаа болон нислэггүй бүс байгуулах ажиллагаанд НАТО оролцохгүй байгаа юм. Ливи улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон хоригийг хангах  тэнгисийн бүслэлтэд оролцохоо НАТО илэрхийлээд байна. Нөхцөл байдлын үндсэн шалтгааныг ОШУА-ийн Африкийн хүрээлэнгийн орлогч захирал Леонид Фитуни манай радиод ярилцлага өгөхдөө тайлбарлалаа: «Ливи улсад цэргийн ажиллагаа явуулах эсэх талаар НАТО-гийн орнууд нэгдсэн саналгүй байна. Бүхий л байдлаараа Иракыг санагдуулж байна. Бүгд л Каддафи муу хүн түүнийг зайлуулах хэрэгтэй гэж ярьцгааж байна. Саддамыг бас л тэгж ярьж байсан шүү дээ. Энэ болоод тэр улс төрийн тэргүүнүүд индэр дээрээс зарлан тунхаглаж байгаа зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхээс л бүх зүйл шалтгаалах болно» гэж тэр ярилаа. Ливи улс дахь газар дээрх ажиллагаа НАТО-гийн олон гишүүдийн сэтгэлийг зовоож байна. манай цэргүүд ливийн ард түмэнтэй хэзээч байлдахгүй гэж мэдэгдсэн Түрк улс энд онцгой байр эзлэж байна. АНУ тэргүүлэх байр эзлэхийг бодохгүй байна. Үнэндээ Герман улсад байгаа америкийн штаб тодорхолон чиглүүлж байгаа билээ. Энэ ажиллагааг тэргүүлэхгүй гэж Цагаан ордон мэдэгдээд байгаа. Иймэрхүү байр суурь ч өөрийн гэсэн санаа агуулж байгаа. АНУ, Афганистан, Ирак улсад удаан хугацаагаар лаг суусан. Харин иймэрхүү  үйл ажиллагаа лалын ертөнцийг донсолгоно. Бас нэг дайны хариуцлагыг өөртөө хүлээхийг америкчууд хүсэхгүй байна. Хэрвээ хамтын хариуцлага байвал тэдэнд ашигтай байгаа юм. Ийм учраас л АНУ, Хойд атлантын эвсэлд командлалыг шилжүүлэхийг идэвхтэй лоббидож байгаа юм. Тэгэхдээ Вашингтон ажиллагаанаас бүрмөсөн гарчихлаа гэсэн үг биш гэж Леонид Фитуни үзэж байна. « Ямар нэгэн процесст өөрийгөө тэргүүлэгч гэж зарлаад байх шаардлагагүй. Хоёрдугаар зэргийн байдлаас бүхнийг хийж болно. Улс төрд ийм байдал зөндөө л  байдаг шүү дээ» гэж тэр хэллээ.АНУ хэдэн мянган тэнгисийн явган цэргээ Ливийн эрэгт буулгалаа гэж мэдэгдсэн нь энэ бүхний баталгаа болж байгаа юм. Тэдний командлагч Стивен Йодерын хэлснээр энэ төлөвлөгөөнөөс гадуур энэ ажиллагаа нь бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэхэд шаардлагатай юм. Барак Обама, конгрессийн зөвшөөрөлгүйгээр цэргээ гадгаш явуулж болох боловч зөвхөн 60 өдрийн хугацаатайгаар явуулах ёстой. Харин одоо Капитолий энэ байдал хэрхэн хандахыг хэн ч хэлж чадахгүй. Бөмбөгдөлт болсноос хойшхи үеийн Ливи улсын байдлыг НҮБ-ийн АЗ хэлэлцэх ёстой. Энгийн иргдийг хамгаалах арга хэмжээ ба Ливи улсын агаарыг нислэггүй бүс болгохыг хангасан 1973 оны тогтоолын хэрэгжүүлэлтийн тухай ярьж байна. Тогтоолыг хэрэгжүүлэлт баримт бичгийн хүрээнээс хальсан гэж Москва үзэж байна. НҮб-ийн АЗ-ийн гаргасан ямарч тогтоол энх тайвныг бэхжүүлж иргэний дайныг зогсоож, мөргөлдөөнийг даамжрууж энгийн иргэдийн амь насыг хохироохыг зогсоох ёстой гэж ерөнхийлөгч Д. Медведев онцлон тэмдэглэлээ. Ливи улсад жинхэнэ иргэний дайн болж байна. Тэгэхлээр тус улс хуваагдах аюулд хүрч байна гэсэн үг. Олон улсын хамтын нийгэмлэг нөхцөл байдлыг ийнхүү хөгжүүлэхээс зайлсхийх ёстой. Нөхцөл байдлыг улс төрийн урсгалд нь оруулж, Триполи руу зуучлагчдыг явуулах хэрэгтэй гэсэн оросын парламентчуудын санал хамгийн чухал гэдэг нь тодорхой.