Оросын хөрөнгийн зах зээл дээр лалын “сукук” хувьцаа гарч ирнэ.Өнөөдөр Казаньд нээгдэж байгаа Лалын шашинтай орнуудын санхүүчдийн олон улсын бага хурал дээр Татарстаны БН улсын хөрөнгийн бирж дээр түүнийг байрлуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. “Сукук” хувьцааг лалын шашны шариатын шаардлагад нийцүүлж гаргасан бөгөөд зээлээс хүү авахыг хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Эхний ээлжинд 200 сая долларын хувьцаа гаргах юм байна.