«Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг инновацийн хүрээнд Оросын ШУА-ийн тэргүүлэх хэд хэдэн хүрээлэнтэй хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. «ШУ-ны үзэл санааг боловсруулахаас бүтэгдэхүүнийг зах зээлд гаргах хүртэлх хугацааг аль болохоор багасгах нь» хамтран шийдвэрлэх гол асуудлын нэг гэж Вексельберг үзэж байна. Оросын эрдэмтдэд улс орондоо мэргэжлээрээ ажиллах боломж  олгох нь өөр чухал асуудал билээ. «Гадаадад явж ажиллах манай мэргэжилтнүүдийн тоог цөөрүүлж, явсан хүмүүсийг буцаах хэрэгтэй» гэж «Сколково» сангийн ерөнхийлөгч үзэж байна. Вексельберг гарын үсэг зурсан хэлэлцээр чухал ач холбогдолтойг тэмдэглээд «Сколково» төслийг Оросын ШУА-ийг оролцуулалгүй хэрэгжүүлж болохгүйг» онцлов. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэн Нобелийн шагналтан Жорес Алферов «Оросын дуу  хоолой» радиод ярилцлага өгөхдөө  тус баримт бичгийн ач холбогдолыг хөндөн хэлэхдээ «Хоёрдахь бур гуравдахь удаагаа гарын үсэг зурсан. Эхлээд тэргүүлэх их дээд сургуулиудтай  хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хожим олон хүрээлэн төсөлд нэгдэхийг хүслээ. Тэдгээрийг хоёр хэсэгт хуваасан. Иймээс анхны хэсэг нь одоогоос нэг сарын өмнө 2-р сарын 22-нд, нөгөө нь одоо хэлэлцээрт гарын үсэг тус тус зурсан» гэв. Сансар судлалын хүрээлэн, Химийн физикийн судлалын хүрээлэн, Келдышийн нэрэмжит хавсрага математикийн хүрээлэн гээд оросын тэргүүлэх эрдэм шинжэлгээний олон төв «Сколково» сантай  хэлэлцээр байгуулжээ. «Сколково» сангийн амжилт оросын ШУА-ийн хүрээлэнгүүдийн зохиох дэвшилт технологитэй холбоотой гэж «Сколково» эрдмийн зөвлөлдөх зөвлөлийн  хоёр даргын нэг Жорес Алферов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Оросын ШУ дэлхийн ШУ-ны тэргүүлэх хүчин  байсан байсаар ч байна. Түүнийг дэмжих нь нэн чухал гэж манай зөвлөлдөх зөвлөлийн гадаадын гишүүд ямагт оцлож байна» гэв. Францын архитекторчдын санаачилсан  хот байгуулалтын үзэл баримтлал «Сколково» төвийн инновацийн үзэл сурталд гоц нийцэж байна гэж Жорес Алферов үзэж байна. «Аспирантур, магистратур бүхий технологийн нээлттэй  их сургууль «Сколково» төвийн үндэс суурь болсон. Их сургууль 5 факультеттай. Төвлөрүүлэх зарчмыг баримтлахын хамт бие даах өргөн эрх олгохын төлөө байна. Францын төсөл архитектурын талаар мөн саналыг хэрэгжүүлэх боломж олгож байна. Дэвсгэр нутаг нь бага байна. Гэвч  би «Сколково» бол дэвсгэр нутаг биш үзэл санаа гэдэг зарчмыг ямагт баримталж  ирлээ. Харин Орос маш өргөн уужим нутагтай» гэж Нобелийн шагналтан Жорес Алферов хэлэв.