Юрий Гагарин сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан орос, хятадын марк цуглуулагчдын  долоо хоног Бээжинд нээгдлээ. Сансарыг энхийн зорилгоор ашиглах болон сансарын технологийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа Орос, Хятад улсууд нэмэгдүүлсээр байна. Юрий Гагарин сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан марк цуглуулагчдын  долоо хоногийн нээлт дээр Бээжин хотод өнөөдөр Сансарын шинжлэх ухаан техникийн хятадын нэгдлийн ерөнхий захирлын орлогч Ли Цзиньшэн ингэж мэдэгдлээ. Энэ үзэсгэлэнд хоёр орны сансарын салбарын хөгжлийг харуулсан маркуудын цуглуулагыг дэлгэн тавьсан байна. ОУ, БНХАУ хоёрын хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, сансарын тухай болон түүнийг хэрхэн эзэмшсэн түүхийн мэдлэгийг аривжуулахад энэ ажиллагаа тус болж байна гэж Ли Цзиньшэн хэлсэн байна.