Олон нийттэй харилцах болон мэдээлэлийн технологийн хүрээн дэх мэргэжлийн хяналтын холбооны алба /Роскомнадзор/, онлайн ОНХМХ-д хэвлэгдэж байгаа хэт даврах үзлийг сурталчилсан нийтлэлүүдийг мөрдөх автомат систем нийлүүлэх болон боловсруулах талаар уралдаан зарлалаа.Хэт даврах үзлийг сурталчилсан мэдээлэлийг зөвхөн нөөцөөс биш унших  хэлбэрээс  олж авч чадах энэ роботыг түшмэдүүд 15 сая рублиэр үнэлсэн байна. Роскомнадзор 12-р сарын 15 гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэ асар үнэтэй агуу төсөл маш олон асуудал үүсгэж байна гэж Интернетийн мониторинг болон интернет тагнуулын хүрээн дэх шинжээч Александр Кузин манай радиод ярихдаа « Хэрвээ Роскомнадзор Интенет дэх хууль бус агуулагатай нийтлэлүүдийн үндсэн үгүүдэд мониторинг хийнэ гэж үзэж байгаа бол энэ үнэ үнэхээр их зардал байна. Программын хангалтын хортой хавчуургуудыг аудио, видео материалуудаас таних орон зайн эрэл хайгуул хийдэг агуу төсөл хэрэгжүүлнэ гэж бодож байгаа бол энэ нь хэрэгжүүлэхэд маш хэцүү бөгөөд асар өндөр өртөгтэй болно» гэж тэр ярилаа.Технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд иймэрхүү системийг байгуулна гэдэг боломжгүй зүйл юм. Хэрвээ хийнэ гэж үзэж байгаа бол нийтийн хэрэгт ихэнх хүмүүс үнэ төлбөргүй хувь нэмрээ оруулдаг  Википедия шиг хагасыг нь автоматаар хагасыг нь краудсорсингоор хийх хэрэгтэй гэж Интернетийн улсын болон улсын үйлчилгээний сайтын блогыг зохиогч IT шинжээч Екатерина Аксенова тэмдэглэлээ. «Сайт болон хостингд байрлуулсан хэт даврах шинж чанартай материалуудыг олж үзсэн ухамсарт иргэн бүр энэ тухай зохих байгууллагад тухайн мэдээлэлийг хурдан зөв хүргэдэг ийм системийг байгуулах хэрэгтэй юм. Харин дараа нь робот энэ мэдээлэлийг цуглуулж ялгаж салгах хэрэгтэй. Рунет ашиглагчдын 90% нь үндэстэн хоорондын сөргөлдөөн, хүчирхийлэлийн эсрэг байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ийм учраас хэрвээ ийм материалуудыг мэдээлдэг систем байгуулж чадах юм бол үнэхээр үр ашигтай болно гэж үзэж байна» гэж Екатерина Аксенова ярилаа. Краудсорсингийн төслийн үнийн талаар  Екатерина Аксенова тайлбарлахдаа түшмэдүүдийн яриад байгаа 15 сая рубль бол үүнийг байгуулахад хүрэлцээтэй хөрөнгө юм. Энэ системийг байгуулах болон Рунетийн орон зайд нэр хүндтэй болгоход ийм хэмжээний хөрөнгө л шаардлагатай юм. Энэ төслийг зохиогчид оросын хууль тогтоомжоос иш татаж байгаа юм. Роскомнадзор илрүүлсний дараа хууль эрх зүйн эсрэг бичсэн уншигчдын тайлбарыг онлайн ОНХМХ устгах буюу засварлах хэрэгтэй гэж тус хуулинд заасан юм. Тус байгууллага тусгай программ хангамжгүйгээр Рунетэд мониторинг хийхэд маш хэцүү. Ийм учраас л интернет хэт даврагчтай тэмцэх робот бий болгох санаа төрсөн бизээ.