“Росатом”-ын хяналтад байдаг оросын “Техснабэкспорт” компани, америкийн USEC нэгдэл уран баяжуулах 10 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурлаа. Үйлдвэрийг АНУ-д барих бөгөөд 2013 оноос ялимгүй баяжуулсан түлшийг ОУ нийлүүлэх болно. “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенкогийн мэдэгдснээр хэлэлцээнд гарын үсэг зурсан явдал бүх дэлхийн атомын салбарын хувьд мэдэгдэхүйц үйл явдал боллоо. Үйлдвэрийн хүчин чадал одоохондоо тодорхой биш байна. Японы АЦС-д болсон ослоос болоод мэргэжилтнүүд ойрын үед тус зах зээлийн эдийн засгийн боломжийг тооцох болно гэж Кириенко ярьсан байна.