Аюулгүй байдлын хүрээнд аюул занал нэмэгдэж байгаа учир Йемен улсаас гарч явахыг эх орон нэгтнүүддээ ОУ-ын ГХЯ зөвлөж байна. Онцгой шаардлагагүй бол Йемен улс руу явахгүй байхыг бас тус яам иргэддээ зөвлөллөө. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн үргэлжилж байгаа учир 3-р сарын 23-наас арабын энэ улсад онц байдал зарласан байна. Засгийн эрхэнд 30 гаруй жил болж байгаа ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцруулахыг сөрөг хүчнийхэн шаардаж байгаа юм.