Ливи дэх эвслийн хүчин Ливийн цэргийн болон иргэний объектуудад  3-р сарын 23-нд ээлжилт цохиолт өгсөн байна. Триполиос зүүн ургаш орших орон сууцны Таджура дүүрэгт гол цохилт өгчээ. Тэнд маш олон энгийн иргэд амь үрэгдсэн байна гэж ливийн Джана мэдээлэлийн агентлаг мэдээллээ. Түрүүчийн дайралтын үеэр амь үрэгдсэн болон хэлмэгдсэн хүмүүсийг эрж хайж байсан аврагчид бас нэрвэгдээд байна. Мөн Адждабия хот дахь ливийн тэргүүн Муаммар Каддафигийн өргөөг бас бөмбөгджээ. НАТО-гийн зөвлөл, Ливи улсад явуулж байгаа цэргийн ажиллагааны хүрээ болон агуулгын талаархи шийдвэрийг дахиад л гаргаж чадсангүй. Маргаан долоо хоног гаруй үргэлжилж байна. Энэ улсад зэвсэг нийлүүлэхгүй байх тухай НҮБ-ийн хоригийг хэрэгжүүлэхийг натогийнхан 3-р сарын 22-нд зөвшөөрсөн юм. Энгийн иргэдийг хамгаалах цэргийн ажиллагаа болон нислэггүй бүс байгуулах ажиллагаанд одоохондоо НАТО оролцохгүй байна. Энэ ажиллагааг АНУ удирдаж байна.