0Ливийн ард түмний эсрэг цэргийн хүч хэрэглэх нь байж болшгүй зүйл. Оросын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, ГХЯ-ны орлогч сайд Александр Салтанов, ХБНГУ-ын ГХЯ-ны улс төрийн захирал Эмили Хабертай уулзсан дүнгээр ОХУ-ын ГХЯ-нд 3-р сарын 23-нд энэ тухай мэдэгдлээ. “Энгийн иргэдийг хамгаалахын тулд Ливийн дээгүүр нислэггүй бүс тогтоох тухай НҮБ-ын АЗ-ийн 1973 оны тогтоолыг хатуу мөрдөх хэрэгтэй гэж” ГХЯ-нд онцлон тэмдэглэсэн байна. “Явуулж байгаа цэргийн ажиллаагааны талаар Берлиний үнэлгээ болон хандлага оросынхтай төсөөтэй байна гэж” германийн дипломатч өөрийн зүгээс мэдэгдлээ. Арабын орнуудын болон НҮБ-ын төлөөлөгчид болон ЕХ, АНУ-ын оролцоотой Парист болсон дээд хэмжээний уулзалтын шийдвэрээр НҮБ-ын АЗ, Ливи улсад цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн билээ.