Дэлхийн эдийн засаг дахин хямрч эхэллээ. Японд гарсан газар хөдлөлт  нь аймшигт үр дагавар  дагуулахын зэрэгцээ  Нар манддаг орныг болон түүнтэй хөрш зэргэлдээ Азийн орнуудын  эдийн засгийг жинхэн зохиомол өрнөлд хүргэнэ. Ливид  болж байгаа дайн болон Ойрхи-Дорнодын орнуудын эмх замбараагүй байдал зогсохгүй байгаа нь хөрөнгийн зах зээл дээр байдлыг хурцадмал болгож, Европд шинэ аюул заналхийлж байна. Японы одоогийн даван туулж байгаа байгалийн сүйрэлийн үр дагавар нь яаваандаа тус улсын болон азийн бүс нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Нутгийн АЦС- ын байдлыг бага багаар тогтворжуулж болно, гэтэл дэд бүтцийг  сэргээх ба шинэчлэх асуудал гарч ирнэ.  Япон улс нь сүүлийн хорин жил шинжээчдийн  хэлж байгаагаар эдийн засгийн зогсонги байдалтай,  мөнгөн тэмдэгтийнхээ тоо хэмжээг багасгах бодлоготой явж иржээ. Харин одоо бол тэдний үзэж байгаагаар хөрөнгө оруулалтын дэлбэрэлт болно. Эхний ээлжинд  энэ нь барилгын салбарыг хөндөнө, дараа нь машин угсралт залгана. Эрх баригчдын өмнө шинээр хот барьж , зам тавьж, боомтуудыг шинэчлэх зэрэг ажил тавигдаж байна. Япончууд үүнийг хамгийн орчин үеийн технологиор хийж бүтээнэ гэдэгт эргэлзэхийн ч хэрэггүй. Харин үүнд нилээд хөрөнгө, материал, түүхий эд  шаардагдана гэж “АрбатКапитал-Активын удирдах газар” хөрөнгө оруулалтын компаний удирдах газрын дарга Сергей Фундобный тэмдэглэж байна. «Энэ нь Японы төдийгүй азийн бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энд нэг юм бий. Юу гэвэл Хятад улс мөнгөний ханш бууралттай аймшиггүй тэмцэж байна. Одоохондоо тэд энэ тэмцэлд ялагдаж явах шиг байна. Жинхэндээ бол Японы эдийн засаг хятадын хувьд бол сөрөг нөлөөтэй юм. Ямар утгаараа ингэж хэлж байна вэ гэвэл япончууд ханшны бууралтыг ташуурдаж, Хятадын гадаадаас их хэмжээгээр авсан яг тэр  түүхий эдийн үнийг бууруулна. Хятад улс цаашид бооцоогоо нэмэгдүүлэх юм уу өөр ямар нэгэн алхам  хийх ёстой болж байгаа юм!» гэж  Сергей Фундобный хэллээ. Алс-Дорнодын ирээдүйн тогтвортой хөгжил нь Ойрхи-Дорнодын болон Хойд Америкийн орнуудад болж байгаа сөрөг явлуудтай тэгшитгэгдэж байна. Ливид жинхэн дайн болж байна. Агаарт нислэггүй бүс тогтоон барууны эвслийнхэн далайгаас довтолгоонд ороход бэлэн байна. Йеменьд  босогчид ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан байгаа.  Бахрейнд байдал бас түгшүүртэй. Бүх үйл явдлуудыг  урт хугацааны ирээдүй хүлээж байна- ардчиллын нэрийг барьсан эдгээр тэмцэл нь баруунаас эргэж мэднэ гэж Сергей Фундобный анхааруулж байна. Харин тус бүс нутгаас нефть нийлүүлэх дэлхийн эдийн засгийн хараат байдлын  үр дагавар сүйрэлд хүргэж мэднэ. «Ингэхдээ дээд зиндааны ардчилсан засгийн газар бус , харин бүр Исламын  үзэлтнүүд үүгээр далимдуулан жолоог гартаа авч болох юм гэдгийг бас тооцохгуй байхын аргагуй юм.  Энэ гурван орнуудад байсан дэглэм хангалттай дээд зиндааны байсан. Мэдээж хэрэг ганц хүн ноёрхсон энэ  дэглэмд ямарч ардчилал байгаагүй, гэхдээ энэ нь шашны дэглэм биш. Гэхдээ Ливийн байдал нь Тунис, Египтийг бодвол арай өөр юм. Ливи нь Европ руу нефть нийлүүлдэг улс» гэж Сергей Фундобный хэллээ. Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар цэргийн ажиллагаа нь  Европын хувьд ерөөсөө ч цагаа олоогүй явдал аж.  ЕХ ны эдийн засгийн байдал бол бас нэг их сайнгүй байгаа. АНУ-ын санхүүч, тэрбумтан Жорж Сорос мэдэгдэлдээ, ЕХ нь гурван хямралыг даван туулж байна гээд: валютын, банкны болон тусгаар тогтнолын зах зээлийн хямрал аж. Европын Холбооны орнууд нэгдсэн эдийн засгийн бодлогын  тухай тохиролцож чадахгуй, тэгтэл эдийн засгийн тэнцвэргүй байдал нь бүс нутгийн эдийн засгийг сүйрүүлэхэд хүргэж байна гэж “Совлинк” хөрөнгө оруулалтын департаментын дэд тэргүүн Ольга Беленькая ярьж байна. «Байдал тун амаргүй байна. Төвийн болон Европын захын орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар хоорондоо маш ялгаатай. Тэдэнд нэгдсэн дүрэм гаргах нь нилээд хэцүү зүйл. Мэдээж хэрэг  Евробүсийн  захын орнуудын  /Грек, Португал, Испани, Ирланд / хомсдолыг хязгаарлах асуудал ойрын үед хэлэлцэгдэнэ. Гэхдээ үүнийг маш хатуу дэглэмийн дор явуулах ёстой , юу гэвэл энэ нь нэг талаас эдгээр орнуудад нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна, нөгөө талаас энэ нь  эдийн засгийн байдлыг муутгана» гэж Ольга Беленькая хэллээ.  Хэрэв Ливид мөргөлдөөн удаашрах юм бол, цэргийн ажиллагаа газар руу шилжинэ, энэ нь Европыг маш их өртөгтэй дайнд татаж оруулна. Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүд улам муутгаж , хэрэв сөрөг ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдолд ээлжит хямралд хүргэнэ.