Москвад сонирхолтой шинжлэх ухааны салбаруудын “Эксперименаниум” анхны интерактив музей нээгдлээ. 2 мянга квадрат метрийн талбайтай энэ үзэсгэлэнгийн танхимд 200 гаруй үзмэр тавигджээ. Бидний мэдэх сонгодог музейнээс ялгаа нь эндхийн  гайхалтай үзмэрүүдийг гараар барьж үзэж болох аж. Энд ирсэн үзэгчид байгалийн болон физикийн процессудтай танилцан ,  гайхалтай туршилтуудад боломжийн болон сонирхолтой хэлбэрээр оролцож байна. Шинжлэх ухааны Hand –on эрдэм шинжилгээний үзмэртэй музей нь дэлхийд нэрд гарч байна.  Тэдгээр нь Токио, Амстердам, Стокгольмоос холгүй байдаг.Хамгийн алдартай  “Эксплораториум” сонирхолтой шинжлэх ухааны музей нь  Сан –Францискод байдаг бөгөөд өдөрт 2000 орчим хүн үздэг.  Музейг 1969 онд Франк Оппенгеймер байгуулсан. Тэр физикийн нэрт эрдэмтний төрсөн дүү. Харин “Сонирхолтой шинжлэх ухааны ордон” анх 1935 онд Ленинградад байгуулагдсан бөгөөд түүнийг Яков Перельман байгуулжээ. Орос улсад одоо таван интерактив музей байдаг.  Сибирийн бүх насны  хүмүүсийн дунд Иркутскийн  “Экспериментарий”   музей нэрд гарсан аж. Түүнийг үзэхээр ирсэн үзэгчид газар хөдлөлтийг өөрийн гараар бий болгодог байна. Тэд газар хөдлөл-сейсмологийн судлалын хүрээлэнгээс бэлэглэсэн  газрын гадаргууны цохилт болон хэлбэлзлийн графикийг зурдаг. Эсвэл хэт авианы аппартан дээр туршилтуудыг явуулдаг байна.  Мөн тус музейд лазер, параболын толь, яндан зэргийг аишгладаг аж.  Үзэгчдийн сонирхлыг хүний бие махбодь цахилгааныг дамжуулдаг багаж  ихэд татдаг байна. “Түр зуур “батарей” болохыг бүгд хүсдэг байна. Энэ тухай “Экспериментаричя” музейн захирал Константин Кравченко ийнхүү ярьлаа. Энэ багаж нь хоёр төмөр ялтастай. Нэг нь зэс, нөгөө нь цинк. Хэрэв ялтасд гараа хүргэвэл – датчикийн сум хөдлөнө. Энэ нь юу гэж байна вэ гэвэл хүн ток дамжуулж байна гэсэн үг юм. Хүн бүрд өөр , өөр сум заадаг. Энэ нь бас янз бүрийн шалтгаанаас болно. Гэсэн хэдий ч хүний бие цахилгаан дамжуулж байна гэдэг факт. Хэрвээ тэд гар гараасаа барилцах юм бол бүгдээр энд нь цахилгаан дамжина.Музейд байгаа бүх багаж хэргслүүдийг энэ хотын оюутан, сурагчдын гараар хийгдсэн байна.  Музейн залуу сонирхогчид шинэ бүтээл хийх эрэлд байнга хөтлөгдөн явдаг аж. Сибирийн залуучуудын дунд шинжлэх ухааныг хөгжүүлэх үүднээс музейгээс нэртэй эрдэмтэдийн оролцоотой семинар болон мэтгэлцээний клубыг ажлуулдаг байна. Залуучуудын дунд шинжлэх ухааны  мэргэжил ирээдүйгүй байгаа  нь дэлхийн аль ч оронд тодорхой болсон зүйл.  Тэгэхлээр тэдэнд шинжлэх ухааныг ойлгомжтой, сонирхолтой  боломжийн болгох нь чухал  гэж  Константин Кравченко ярьж байна. «Үнэнийг хэлэхэд энэ нь бидний байгуулж буй төвийг сонирхогчдыг цуглуулах зорилгын нэг юм. Музей нь  шинжлэх ухааныг  хөгжүүлэхэд  болон залуу, эрч хүчтэй хүмүүсийг татхад тус дөхөм болно гэж найдаж байна» гэж Константин Кравченко хэлэв. Өсвөр залуу үеийнхнийг татаж оролцуулахын тулд интерактив музейнүүд нь  шинжлэх ухааны сонгодог музейг байгуулж эхлэлээ. Тийм музей манай оронд хэдэн арваар тоологддог юм. Нийслэлд шинжлэх ухааныг дэлгэрүүлэх зорилготой Одон орон судлалын музей олон жил засвартай байгаад энэ намраас ашиглалтанд орно.  Сансарын энэ Диснейлендэд хүн бүр өөрийгөө Саран дээр явж байгаа мэт мэдрэмж авах боломжтой юм. Хүрээлэн байгаа байгаль орчноо илүү мэдэрч , шинжлэх ухааныг дотроос нь харж, тусгай Hand-on үзмэрийг мэдрэхэд “ 21 зууны Шинжлэх ухааны музей” тус нэмэр болно.Таван жилийн өмнө байгуулагдснаас хойш 50 орчим төслийг хэрэгжүүлээд  байгаа аж. Хамгийн их сонирхолтой үзмэрүүд болон тэдгээрийн зохиогчид   3-рсарын 27-оос  4- р сарын  3- нд  хүртэл болох Олон улсын нэрд гарсан шинжлэх ухааны  II наадмын үеэр тодорно.   

Гэрэл зураг