Улсын «Росатом» корпораци оросын эмзэг талы нь илрүүлсэн АЦС-ын ажиллагааг түр зогсоож болзошгүй гэж компанийн хөтөлбөрийн захирал Сергей Бояркин мэдээллээ. Хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас японы «Фукусима-1» АЦС  осолдсоноос  хойш  дэлхий даяар атомын эрчим хүчний барилга байгууламжуудыг шалгаж байна. Хятадын цөмийн корпораци Төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу  барьж буй ба барихаар төлөвлөсөн атомын цахилгаан станцуудыг шалгаж эхлэв. Бельгийн эрчим хүчний яамны мэдэгдсэнчилэн тухайн улс европын шалгалтыг давахгүй бүх АЦС-ыг хаах юм. ЕХ-ны АЦС-уудын эрчим хүчний бүх блокыг энэ оныг дуустал шалгаж үзнэ. Хянан шалгах ажиллагаа АЦС-ын цацралаас хамгаалах  систем найдвартай хийгээд станц байгалийн ба техникийн үүдэлтэй осол, түүнчлэн хорлон сүйтгэх ажиллагаа, террорын халдлагад хэр тэсвэртэй байгааг харуулах зорилготой. Орос улсын тухайд гэвэл Росатом Холбооны экологи, технологи, атомын хянан шалгах албатай хамтран оросын АЦС-уудын аюулгүй байдлын системийг шалгаж эхлэсэн гэж улсын корпорацын албан ёсны төлөөлөгч Сергей Новиков тэмдэглээд « Аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээ болон байгалийн эрс хувирал, террорын нөхцөлд аюулгүй байдлыг хангах системийн байдалд дүн шинжилгээ хийнэ. Блок хэдийд баригдсан биш харин түүнд орчин цагийн аюулгүй байдлын системийг хэрэглэх асуудал чухал юм. Чухам үүнийг харгалзан магадлан шинжлэж, шийдвэр гаргана» гэлээ. Үүний өмнө Оросын ерөнхий сайд Владимир Путин цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх замд бас дахин дүн шинжилгээ хийх  зорилт эрдэмтэд ба шинжээчдэд тавьж, энэ тухай илтгэлийг засгийн газарт нэг сарын дотор хэлэлцүүлэхээр оруулахыг шаардав. Оросын техникийн хяналтын алба  Мурманск муж дахь Колийн АЦС-ын аюулгүй байдлын системийг 3-р сарын 16-нд шалган эхлэж, 3-р сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ. Үүний хамт Орос улс олон  оронд АЦС барьж, энэ талаар дэлхийд тэргүүлж байна. «Фукусима-1» АЦС-ын осол  атомын эрчим хүчний барилга байгууламж барих төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эсэх асуудал анхаарал татаж байна. Сергенй Новиков үүнтэй холбогдуулан хэлэхдээ «8 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй талбарт АЦС барихийг хориглох зүйл анги барилгын хэм хэмжээ, дүрэмд Чернобылийн станцын ослооос хойш нэг жил өнгөрсний дараа 1987 онд бий болсон билээ. Бид стандартаа Орос төдийгүй өөр улсуудад баримталж байна.АЦС гадаад улсад баривал тухайн улсынхаас  илүү хатуу стандартыг баримтладаг. Иймээс гадаадад бидний барьсан бүх станц найдвартай ажиллах стандартад нийцэж байна. Оросын мэргэжилдтнүүдийн зөвлөмжийг анхаарч, АЦС-аа цунами, газар хөдлөлтийн үүднээс аюулгүй өөр бүст барих шийдвэр гаргахад гадаадын мэргэжилтнүүдийг итгүүлэхийг оролдох тохиолдол ч гарсан» гэв. Олон арван реакторыг дэлхий даяар шалгах ажилагааны үр дүнд АЦС осолдох аюулаас сэргийлж сэрэмжилнэ.Үүний хамт цөмийн аюулгүй байдлын өнөөгийн стандартыг шинэчлэх цаг болсон гэж Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Юкия Амано мэдэгджээ.