Израилийн агаарын болон их бууны цохилтын дүнд Газын зурваст 9 палестин хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархаджээ. Үүний хариуд  3-р сарын 23- нд палестины алан хядагчдын тавьсан  пуужин израилийн Беэр-Шева хотын орон сууцны дунд дэлбэрч, нэг эмэгтэй  шархаджээ. Үүний өмнө Ашдод хотод агаарын түгшүүр зарласан байна. Тэнд мөн “Град” төрлийн пуужин дэлбэрчээ.  Израилийн ерөнхий  сайд  Биньямин Нетаньяху Газын зурвасын оршин суугчид нас барсанд харуусч байгаагаа илэрхийлэн, энэ нь израилийн дүүргүүдийг буудсаны хариу төдий  үйлдэл байсан гэж тэмдэглэв.