3-р сарын 23 -нд Японы зүүн-хойд хэсэгт Хонсю арлын төвд “Фукусима-1” АЦС- ын бүсэд   дахин газар хөдлөжээ.  Хоорондоо богино хугацаатай хоёр удаа газар хөдөлсний төв нь Фукусима дүүргийн эрэг орчимд  болжээ. Эхлээд цунами гарч мэдэх аюултай байгаа тухай мэдээлсэн боловч, дараа нь уг мэдээг хүчингүй болгожээ. Гэхдээ тус улсын ус цаг уурын удирдах газраас эрэг хавийн  оршин суугчдыг онцгой анхааралтай байхыг зөвлөжээ.