Ливи улсад  баривчлагдаад байсан Agence France-Press хоёр сэтгүүлч болон  Getty Images нэг гэрэл зурагчинг  суллажээ. Засгийн газрын төлөөлөгч Муса Ибрагим 3-р сарын 23 ны шөнө ийм мэдээллийг тараажээ. ХМХ ийн тэдгээр ажилтнуудыг Франсс Пресс агентлагийн ерөнхий захирал Триполид Муаммар Каддафид шууд хандаж  суллаж өгөхийг хүссэний дараа тэднийг суллажээ. Сэтгүүлчид 3- р сарын 19 нд тус улсын зүүн хэсэгт оршдог  Ажабия хотын орчим Ливийн удирдагчдын талын цэргийнхэнд баривчлагдсан байжээ.