Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсд Ливийн нислэггүй бүс бий болгох НҮБ-ын АБЗ-ийн Тогтоол хэрхэн хэрэгжиж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Төрийн тэргүүний хэвлэл мэдээллийн албанаас хийсэн мэдэгдэлд тус оронд агаараас хийж байгаа цохилтуудад энгийн ардууд нэрвэгдэж буйд сэтгэл түгшиж байна гэжээ. Ерөнхийлөгч Ливийн мөргөлдөөнийг тогтворжуулахад зуучийн үүрэг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. “Ливийн асуудалтай холбоотой эвслийн нилээд хэдэн орнуудын үйл ажиллагаанд Орос улс ямар хэлбэрээр оролцохыг  хэлэлцээгүй байна” гэж Кремлийн хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ. Гейтстэй хийсэн яриа, хэлэлцээний гол сэдэв нь  Европын ПЭС-тэй холбоотой байлаа. Дмитрий Медведев тэмдэглэхдээ, Европд ПЭДС байрлуулах нь хүчний тэнцэлийг алдагдуулахгүй, Оросын стратегийн чадавхыг сулруулахгүй байх ёстой гэв.