Хоёр жил завсарласан  Эрхүү мужийн төлөөлөгчийн газар Монгол улсад ирэх зун ажлаа сэргээнэ.Төлөөлөгчийн газрын тэргүүнээр Эрхүүгийн Улсын их сургуулийн Дэлхийн  эдийн засаг, олон улсын харилцааны тэнхмийн профессор, нэрт монголч эрдэмтэн Евгений Лиштованный ажиллана. Одоо тэр төлөөлөгчийн газрыг байгуулах ажилдаа  ороод байна. Эрхүү мужийн Захирагч Дмитрий Мизинцев тус байгууллагын өмнө аж үйлдвэрлэл, жуулчлал, анагаах ухаан, боловсрол -соёлын салбарт бизнесийн болон олон нийтийн харилцан ажиллагааг хөгжүүлэх асуудлуудыг гол болгон хөндөн тавьжээ. Тус байгууллагын ажлын тэргүүлэх чиглэлүүдийн нэг жижиг, дунд бизнесийг идэвхжүүлэх  явдал юм. Эрхүү, Улаанбаатар хоёр хотын  хамтын ажиллагааны хүрээнд 2011 онд нилээд хэдэн үзэсгэлэн болон эрдэм-шинжилгээний бага хурлыг зохион явуулахаар төлөвлөөд байна. Монголын тал Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн баярт идэвхитэй оролцоно. Захирагч Дмитрий Мизинцевын даалгаснаар Монгол Улсын  удирдагчдыг болон ажил хэрэгч хүмүүсийг Байгалийн эдийн засгийн VII чуулганд урьж оролцуулан зөвлөлдөх уулзалтыг зохион явуулах гэж байгаа  аж.