“Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”,Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран зөвлөлт-монголын  сансарын багийн дарга Владимир Жанибеков, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа  нарын түүхэн  нислэгийн  30 жилийн ойг тохиолдуулан зарласан уралданы дүн гарлаа. Мэдээллийн спонсор  “Оросын дуу хоолойн” радио. Өнөөдөр бид шагналт байранд орсон оролцогчдыг нэрлэж байна.

Үүнд: Нэгдүгээр байрыг - Улаанбаатар хотын оршин суугч Ц.Рагчаа,

хоёрдугаар байрыг - “Хаан Палас” зочид буудлын ажилтан Ч.Амаржаргал,

гуравдугаар байрыг - Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч Д. Равдансамбуу нар хүртсэн байна.

Уралдааны шүүгчид дөрвөн тусгай шагналыг дараах хүмүүст олгохоор шийдвэрлэжээ. Үүнд:  Дархан -Уул аймгийн Шарын гол сумын оршин суугч С.Гармаа, Улаанбаатар хотын суугч Л.Энхсаруул, Улаанбаатарын өндөр настан Ш.Цэнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р 10-н жилийн дунд сургуулийн 3 –ийн “Д” ангийн сурагч Э. Далайжаргал нар.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3-р сарын 26 - ны өдөр, өглөөний 10 цагт Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан- соёлын төвд болно. Эрхэм сонсогчид оо! Уралдаанд амжилттай оролцсон та бүхэнд халуун баяр хүргье!