Японд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Оросын ОБЯ-ны аврах багийн ажилчдын үйл ажиллагаа дуусч, өчигдөр эх орондоо буцаж ирлээ. Япон дахь ОХУ –ын ЭСЯ –ны дипломатын мэдэгдсэнээр Японы талтай тохиролцсоны дагуу ОХУ-ын ОБЯ ны аврах багийнхан газар хөдлөсөн  болон цунамийн бүсэд явуулсан аврах ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тэд урьдаа тавьсан зорилгоо биелүүлж нурангин дороос нас барсан хүмүүсийг гаргах ажилд тусласан юм. Дипломат цааш тэмдэглэхдээ , сүйрлийн бүсэд байдал тогтворжиж байгаа гэв. Японы газар хөдлөлтийн улмаас гарсан сүйрлийн  аврах ажиллагаанд оросын 160 аврагчид гар бие оролцсон юм.