Японы “Фукусима-1” АЦС дээр  гал командын багийнхан гуравдугаар эрчим хүчний блок дээр ус шахаж дуусжээ. Энэ ажлыг даваа гаригт төлөвлөсөн байсан хэдий ч реакторд цацрагийн уур гарч ирснээс болоод хойшилсон байв. Одоо дөрөвдүгээр реакторыг  хөргөх ажил явагдаж байна. Түүний орчимд эрчим хүчний блокд ус хийх уян хатан төхөөрөмжийг байрлуулаад байна. Объектаас 300 метрийн зайтай холоос удирдах энэ төхөөрөмж цацрагийн  эрсдлийг бууруулах юм.  АЦС-ын бүсэд дахин дөрвөн төхөөрөмж байрлуулах юм байна. Үүний зэрэгцээ Японд дахин 6,6 баллын хүчтэй газар хөдлөжээ.  Түүний голомт нь Фукусимагаас зүүн зүгт 300 км зайд болжээ.