«Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимыг төлөвлөгөөний дагуу цагт нь засварлан  шинэчилж дуусна» гэж өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Энэ нь хөгжим сонирхогчдын хувьд хамгийн сайхан мэдээ болсон. Чайковскийн нэрэмжит олон улсын Х1У тэмцээнийг нээх ёслол  мөн танхимд болно. Тэмцээнийг бур 1958 оноос Оросын нийслэлийн  хөгжмийн гол тайзнаа нээж ирсэн юм. Москвагийн хөгжмийн дээд сургуулийн 110 жилийн түүхтэй их танхимыг засварлан шинэчлэх өргөн цар хүрээтэй ажил хийхээр өнгөрсөн оны 6-р сард хаасан билээ. Энэ нь москвагийн хөгжмийн бүлгийнхний сэтгэлийг тэр даруй түгшүүлж, янз бүрийн цуу яриа тархаав. Чайковскийн нэрэмжит тэмцээний эхлэл гэхэд засварлан шинэчлэж дуусахгүй. Хэсэгчлэн шинэчилж л амжина. Тэмцээний дараа энэ ажил олон жил үргэлжлэнэ гэж ярьцгааж байв. Харин Москвагийн хөгжмийн дээд сургуулийн захирал Александр Соколов цуу яриаг няцаав. Тэрээр засварлан шинэчлэх ажиллагаа төлөвлөгөөний дагуу  явагдаж байгааг харуулахын тулд москвагийн сэтгүүлчдийг  Их танхимд урив.Тэрээр хэлэхдээ «Одоо олонхи цуу яриа ор үндэсгүй байгаа нь тодров. Бага зэрэг засварлчхаад тэмцээнийг явуулна. Дараа нь томоохон засварлан шинэчлэх бололтой гэж зарим этгээд үзсэн билээ. Харин бид  концертын дараачийн улиралыг бүрдүүлж, хөгжмийн дээд сургуулийн бүх танхимд  концерт үзэх билет захиалах төлөвлөгөөг бэлтгэсэн. Их танхимд тоглох буяны концертууд шинэ улирлын гол үйл явлдал болно» гэв. Ингээд Чайковскийн нэрэмжит Олон улсын Х1У тэмцээнд оролцогчид Москвагийн хөгжмийн дээд сургуулийн Их танхимын шинэчлэгдсэн дур төрхөд бусдаас түрүүн үнэлгээ өгнө. Тэд тэмцээнийг танхимд нээх ёслолд байлцана. Түүнээс гадна төгөлдөр хуурчдын гурван үеийн тэмцээн энд болно. Тэмцээний шагнал хүртсэн төгөлдөр хуурч, хийлч, морин хийлч, дуучдын төгсгөлийн концерт 7-р сарын 1-нд энд бас болно. «Орост аялан  тоглодог  сонгодог хөгжмийн төлөөлөгчид мөн танхимд тоглохыг сонирхдог. Москвагийн хөгжмийн дээд сургуулийн Их танхим бол сонсогдолт сайн  шинж чанараараа дэлхийн шилдэг танхимын нэг болсон. Гоц дуулдацы нь хэвээр хадгалах нь өнөөгийн сэлбэн шинэчлэгчдийн гол зорилт боллоо. Иймээс  Москвагийн хөгжмийн дээд сургуулийн Их танхимын сонсогдолтын сайн чанар  Оросын үндэсний нөөц баялгын статустай болсон гэж захирал Александр Соколов хэлээд «Бид сонсогдолтыг хэвээр хадгалж, бүр сайжруулах нарийн түвэгтэй ажил хийхдээ Их танхимын сонсогдолтын загварыг тоон, компьютерийн хоёр хувилбартай болгож, Их танхимыг хийсэн материалаар жижигхэн хуулбар хийлээ. Танхимын сонсогдолтыг дурсгалын хувьд бүртгэхээр шийдлээ. Засварлан шинэчлэж дууссаны дараа сонсогдолтын бүх үзүүлэлтийг онцгой үнэ цэнэт зүйлийн хувьд бүртгүүлэх бодолтой байна. Энэ нь маш чухал юм. Учир нь хэдэн арван жилийн дараа Их танхимыг ахин засвалан  шинэчлэх шаардлага гарна. Тэр үед  сонсогдолтын  нарийн тодорхойлсон бидний үзүүлэлтүүдийг чанд баримтлах болно» гэлээ. Энэ удаагийн засварлан шинэчлэх ажлын явцад  танхимын дотоодын бүх эд чимэгийг урьдын түүхийн материалтай төстэй зүйлээр хийсэн. Танхимын шинэ модон шал,эвэрлэг модоор  хийсэн сандал, гал түймрээс сэргийлэх бодис шингээсэн хана зэргийг дуулдацад нөлөөлөх үүднээс шалгасан юм. Их танхим давуу талаа хадгалахын хамт хөгжим сонирхогчдод илүү тохилог тухтай болно. Жишээ нь агааржуулах сүлжээг боловсронгуй болгох юм. Гэвч  москвагийн олонхи оршин суугчдын үзээгүй буюу умартсан хөгжмийг ивээгч Цецили дагины том шилэн зургыг энд байрлуулна. Энэ зураг «Славяны хөгжмийн зохиолчид» гэдэг том зураг олон арван жил өлгөөстэй байсан танхимын амрах тасалгаанд байх болно. Их танхимыг 1901 онд нээснээс хойш том шилэн зургийг арга буюу сольсон аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед фашистууд Москваг бөмбөгдсөн юм. Цецили дагины зураг дэлбэрэлтийн долгионд нэрвэгдэж эвдрэсэн билээ. Одоо түүнийг сэлбэн шинэчлэж дууссан. Ингээд Цецили дагины  зураг  гурван сарын дараа түүхийн байрандаа шилжиж, дэлхийн  концертын шилдэг  танхимд эгшиглэх хөгжмийг ивээх юм.