Японы  “Фукусима-1” АЦС дээр гарсан осолд дан ганц байгалийн гамшиг буруутай бус юм. Цөмийн зэвсгийн эрдэмтэд, шинжээчид ийм бодолтой  байгаа аж. Олон улсын атомын энергийн байгууллагаас үүний өмнө Япон улсад олон удаа сануулж байжээ.  Тэгтэл Нар мандах орны албаны хүмүүс үүнийг  юман чинээ боддоггүй байв.  Японы АЦС хэвийн бус байдалтай ажиллаж буйг дипломат  нууц  мэдээлэлдээ  бичсэн байсныг  WikiLeaks ийн сайтан дээрхи  нийтлэл батлаж байна.    Олон улсын атомын энергийн байгууллагын  шинжээчид  аль 2008 онд 40 жилийн өмнө баригдсан АЦС нь хүчтэй газар хөдлөлтийг тэсч гарахгуй гэдгийг   Токиод анхааруулж байсан аж. Хэрвээ инженерүүдийн үгийг барилгачид сонссон  байсан бол    АЦС дээр осол гарахгуй байж болох юм гэсэн сенсаци саяхан Японд тарах боллоо. 1970- аад оны дундуур  мэргэжилтнууд хэрвээ хөргөлтийн систем эвдрэх юм бол реактор дэлбэрч магадгүй юм гэж шинжээчидэд  илтгэх хуудас бичиж байжээ.  Гэтэл инженерүүдийн шаардлагыг  барилгачид ер  тоосонгүй. Тэд реакторуудыг  дутуу дулимаг ашиглалтанд оруулжээ.  Эцсийн дүнд далайн эрэг дээр байдаг сейсмологийн аюултай,  хамгийн их газар хөдлөх магадлалтай бүсээ байдаг АЦС сүйрэлд бэлэн бус байлаа. Энэ тухай Оросын  Ногоон Загалмайн нийгэмлэгийн Цөмийн  болон цацрагийн аюулгүй хөтөлбөрийн захирал  Владимир Кузнецов  ярихдаа  «Эрэг дагуу АЦС барина гэдэг бол угаасаа буруу байсан юм. Ингэхдээ эрэг нь бүр далай руу гардаг, тэндээс хүчтэй салхи цунами гарах магадлал ихтэй шүү дээ. Станцыг далайн хүчтэй шуурганаас хамгаалах ямарч хамгаалалт үгүй- хаалт, суваг огт бариагүй.  МАГАТЭ аль хэдийнэ Японд анхааруулж байсан. Бүх юм 6 баллд тооцоолж баригдсан байсан . Тэгтэл 9 баллын хүчтэй газар хөдлөсөн» гэлээ. 3- р сарын 21 нд  Японы Атомын аюулгүй байдлын агентлагийн тайлан сүйрэл болохоос хэдхэн хоногийн өмнө ард нийтээр хэлэлцэгдсэн байсан. Тайланд японы шинжээч, судлаачид “Фукусима-1” АЦСын  оператор  ТЕРСО компаний техникийн  бүдүүлэг үйлчилгээг нэг бус удаа шүүмжилж байсан аж.   Гэтэл энэ бүгдэд нүдэн балай, чихэн дүлий хандсан.  Магадгүй энэ нь япон хүний  онцлогтой холбоотой байж ч болох юм. Эсвэл тэдний хувьд цөмийн салбар нь  хаалттай  ч байсан байж болох юм. Яах гэж гэрт болсон  хэрүүлийг гадагш гаргав?  Байдал японы эрх баригчдын байдлыг ч хүндрүүлж орхилоо. Тэд ослын дараа  сүйрлийн бодит хэмжээг мэдээлэхгүй удсан юм. Ийм зүйлийг гаргах нь зохимжгүй юм гэж олон улсын “ Экозащита”экологийн бүлгийн хамтран  удирдагч Владимир Сливяк ярьж байна. «Цацрагийн бохирдолтын тухай ярихад ийм маягаар хандаж огт болохгүй. Яагаад гэвэл энэ нь тэдний талд гарсан асуудал. Нөгөөтэйгүүр, орчин тойрны талаар наад захын ойлголттой байхад л  радиац бусад улс орон руу тархаж мэднэ гэдгийг ойлгох ёстой.  Ингэхлээр энэ нь нэг компани хэрэг огтхон ч биш» гэж  Владимир Сливяк тэмдэглэлээ. МАГАТЭ “ Фукусима-1 “ АЦС ын дээр гарсан  ослыг 6 баллаар дүгнэсэн. Ийм ослын дээд талын шатлал нь 7  балл байдаг аж. Байдал хяналтанд байгаа ч гэсэн мэргэжилтнүүд осол гарсан эхний цагуудад их зүйлийг алдсан гэж ярьцгааж байна. Түүнчлэн бодит бүрэн мэдээллээр бас тэр бүр хангаагүй, нуун дарагдуулж байсан  нь  ийм зүйлд хүргэлээ.