3-р сарын 22-нд Орос, АНУлсууд СДЗ-3  Гэрээний хүрээнд зэвсэглэлийн нөөцийн тухай анхны  мэдээллээ солилцоно. Энэ нь тусгай протоколоор зохицуулагдсан байдаг аж. Улс орнуудын хоорондын мэдээлэл солилцох ажил  нь оролцогч орнуудын  үүний өмнөх  түүхэнд СДЗ-1 гэж орсон Гэрээний явцад нилээд сайн боловсрогдсон байв. 2009 оны 12-р сард энэ нь хүчингүй болсон юм.Харин шинэ СДЗ-3 Гэрээ хүчин төгөлдөр болоод байна. Ийм маягийн ажиллагаа нь орос-америкийн  шинэ хэлэлцээрт бүрэн тусгалаа олсон юм. Орос улс, АНУ  тус бүрийн стратегийн зэвсэглэлийнхээ бүрдэлийг бие бие  дээ бичгээр ирүүлэх юм. Тал тус бүрийн ирүүлэх бичгийг  Цөмийн аюулгүй байдлыг бууруулах төв байгууллагаас ирүүлэх ёстой. Орос Улсад ийм бүтэц нь Ерөнхий штабын дэргэд байна. Харин АНУ-д Төрийн департаментын дэргэд байх юм. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгөхийг “ Оросын дуу хоолой” радиод Олон улсын аюулгүй байдлын төвийн тэргүүлэх зэргийн  ажилтан Виктор Есинээс хүссэн юм. «Хоёр тал хол тусгалын баллистик пуужинг зөөх хүнд сөнөөгч буюу стратегийн нисэх хүчний пуужингийн  бааз болон онгоцны талбайн байршлыг заасан байх юм. Түүнчлэн бааз тус  бүрд тэнд байгаа пуужингийн тоо баримт болон цөмийн зэвсгийн цэнэгийн тоо хэмжээ, пуужингийн цогцолборын бүтцийг заана.  Мөн бэлэн байгаа тив алгасах баллистик  төхөөрөмжийн хадгалагдаж  буй газар   болон  СДЗ-3 гэрээнд багтаж буй  усан доорх онгоцны байршлыг тодорхой заасан байх ёстой юм» гэж Виктор Есин хэллээ. Мэдээлэл солилцоо дууссаны дараа харилцан хяналт тавих ажиллагаа эхлэх юм. Түүгээр мэдэгдэлд орсон мэдээллийг бодитоор нь шалгах юм.  Хянах ажлын хүрээнд бүх баазыг хамрахгуй, зөвхөн гэрээгээр тогтоосон квотоор сонгож үзнэ. Квотоор хоёр тал  нэг  жилд 10 хяналтын ажил явуулах юм. Ингэхдээ хянах ажил явуулах байршлыг бие даан сонгоно. СДЗ-3 Гэрээний дагуу Орос Улс, АНУ нь  10 жилийн дараа тус бүр 1550 цөмийн  цэнэгт хушуу   болон 700 бэлэн зөөгчийг байрлуулах ёстой аж. Оросын Батлан хамгалахын сайд Анатолий Сердюков саяхны хийсэн мэдэгдэлдээ Орос улс хуучин зөөгч болон цэнэглэгч хушуунуудыг багасгаж, СДЗ-3 Гэрээгээр хүлээсэн үүргийнхэ дагуу шинэ төрлийн зэвсэг бий болгоно гэв.  Одоо Оросын армид 4 мянга орчим цөмийн цэнэглэгч хушуу  болон 800 бэлэн тээгч – усан доорхи онгоц, сөнөөгч , баллистик пуужин байгаа аж.