6-р сарын 1- нээс өмнө Орос  улсад шууд хөрөнгө оруулах сангийн баримт бичгийг бэлэн болгох ёстой. Ийм даалгаврыг  ерөнхийлөгч Дмитрий Медведев даваа гаригт  эдийн засгийн асуудлаар хийсэн хуралдаан дээр өглөө. Энэ тухай төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович өөрийн Твиттер блог дээр бичиж үлдээжээ. Хуралдаан дээр Медведев хэлсэн үгэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах тус сан нь Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганд оролцох ёстой аж. Ерөнхийлөгч мэдэгдэхдээ энэ санг байгуулахад  “Үндэсний баялагийн сангийн ” хөрөнгөөс талыг нь ашиглаж болох юм гэв. “ Хамгийн гол нь Орос улсад нэмэлт ажлын байр бий болгож, шинэ технологи бий болгох санхүүжилтийг Орос руу татахад оршино” гэв.