Ливийн  эрх баригчид загсгийн газрын цэргүүд Мисрата хотыг өөрсдийн хяналтанд авлаа гэж Press TV телевиз дамжуулжээ. Сөрөг хүчнийхний мэдээлснээр хотыг эзлэх үеэр 40 гаруй хүн амь үрэгдэж, 200 хүн шархадсан байна. Босогчдын ярьснаар нас барсан, шархадсан хүмүүс бүгд энгийн иргэд байжээ. Түүнчлэн босогчдын эзэлж аваад байгаа Аз-Зинтан хот руу Каддафийн томоохон хүч дайрахаар төвлөрч байгаа аж. Босогчдын ярьснаар  тус хотын ойролцоо ливийн армийн 40 танк тулж ирээд байгаа аж. Өнгөрсөн үдэш олон улсын эвслийн нисэх хүчин Ливийн нилээд хэдэн хотуудад агаараас цохилт хийлээ. Триполиос тус цохилтонд нэрвэгдсэн хүмүүсийн тоо, сүйрсэн байгууламжуудын шинэ мэдээлэл ирж байна. 

Гэрэл зураг