Фукусима дахь Ниэми хотын цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 1600 дахин илүү байна. Олон улсын атомын энергийн  байгууллагын / МАГАТЭ/ мэргэжилтнүүд “Фукусима-1” АЦС -аас 16-58 км радиуст цацрагийн хэмжилтийн ажлыг явуулсны дараа ийнхүү мэдэгджээ. Киодо Цусин агентлагийн мэдээлснээр АЦС-ын орчмын   далайн усны дээжээс цацрагийн түвшинг авахад цацраг идэвхтэй йодын хэмжээ 127 дахин, цезий 25 дахин их байжээ.Мэргэжилтнүүдйин үзэж байгаагаар цацрагийн бөөгнөрөл хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй аж. Үүнтэй зэрэгцэн “Фукусима-1”дээр  цахилгаан эрчим хүч болон реакторуудын хөргөлтийн ажлыг сэргээжээ. Даваа гаригт тус станцын хоёр ч реактораас   утаа суунаглан, уур савсахад хаасан юм.