Ливийн иргэний дайнд Барууныхны цэрэг хөндлөнгөөс орсны дараа нефтийн үнэ үргэлжлэн өслөө. Ойрын үед Африкийн энэ улсад “хар алтны” үнэ улам нэмэгдэж, хуучин үнэ сэргэхгүй бололтой. Ливи улс нь дэлхийд нефтийн олборлолтоор гуравдугаар байранд ордог аж. Нью-Йоркийн хөрөнгийн зах дээр нэг баррель нефтийн үнэ 4-р сарын урьдчилсан мэдээгээр 1,5 доллараар нэмэгдэж 102,57  долл.хүртэл нэмэгдлээ.  Brent  маркийн хойд-далайн холимог нефтийн үнэ дөрөвдүгээр сарын арилжаанд дээрх хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд нэг  баррель нь  115,38 долларт хүрлээ.  Пүрэв гаригт болсон арилжааны  дүнд дөрөвдүгээр  сард нэг баррель нефть нь 101 доллар байлаа.