Японд  болсон сүйрлийн улмаас нас барсан болон сураггүй бологсдын тоо 9 мянга гаруй боллоо. Гамшигт тус улсын зүүн-хойд хэсэгт орших Мияга дүүргийн Хонсю арал хамгийн их нэрвэгджээ. Нийтдээ японы 11 дүүрэг гамшигт нэрвэгдсэний дотор нийслэл Токио хот мөн өртсөн юм. Сураггүй алга бологсдын тоо 12 мянга гаруйд хүрээд байна. Нүүлгэн шилжүүлэх түр байруудад 300 мянга орчим хүн хоргодож байна. Ихэнхи нэрвэгсдэд  эм, хүнс болон түлш хүрэлцээгүй байна.3-р сарын 11 ны өдөр Японд 9 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 10 гаруй метр өндөр цунами тус улсыг дайрсан юм.