0Хойд Африк болон Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал тус улсуудтай ОУ-ын хийж байгаа цэрэг техникийн хамтын ажиллагааны хөгжилд өөрчлөлт оруулж магадгүй. Ийм нөхцөлд алдагдлыг багасгах нь маш хэцүү юм. Москва дахь Оросын мэдээлэлийн агентлаг дээр болсон дугуй ширээний ярилцлагад оролцогчид энэ тухай ярилцлаа.Зэвсгийн экспорт байнга улс төржсөн байдаг учир нь энэ бол тусгай зориулалтын бараа юм. Энэ бол унэхээр бараа л юм тийм учраас энд зах зээлийн болон маркетингийн хууль үйлчлэх ёстой гэж тус ярилцлагын нэгэн оролцогч Дэлхийн зэвсгийн худалдаанд шинжилгээ хийх төвийн захирал Игорь Коротченко тэмдэглээд «Хойд Африк болон Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал зэвсгийн худалдааны ээдрээтэй хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг шууд хөндөж байна. ОУ 2010 оны дүнгээр 10 тэрбум зэвсэг, техник нийлүүлсэн билээ. Энэ нь бас нэг дээд амжилт байсан юм. Одоогоос 2-3 сарын өмнө гадаадын болон оросын шинжээчид Хойд Африкийн орнуудад ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй билээ. Энэ үйл явдал босгож тавьсан даалуунууд унах маягаар өрнөлөө. Энэ эмх замбараагүй байдалд улам олон улс орон татагдан орсоор байна. Мэдээж хэрэг цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд үүрэг хүлээсэн орнууд тэр дундаа ОУ энэ үүргээ эргэн харах хэрэгтэй болж байна» гэж Игорь Коротченко ярилаа. Шинжээчийн үзэж байгаагаар оросын зэвсгийн хувьд ливийн зах зээл удаан хугацаагаар алдагдлаа. Үйл явдал хэрхэн өрнөхөөс үл шалтгаалан ийм байх болно. Ливи улсын хувьд НҮБ-ийн хориг арга хэмжээ үйлчилж байгаа бөгөөд энэ улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг Москва хатуу мөрдөх болно. Үүнээс болж ОУ дөрвөн тэрбум долларын ашгаа алдах болно. Хэрвээ АНУ болон түүний холбоотнууд нэг талыг дэмжсэн цэргийн ажиллагаа явуулахгүй бол дэглэмийг хурдан унагах хувилбар үр дүнд хүрэхгүй харин ч Каддафи санаачлагыг гартаа авсан бололтой гэж Игорь Коротченко тэмдэглэлээ. Хэрвээ иргэний дайн үргэлжилэх юм бол энэ зах зээл бүрмөсөн хаагдана. Хэрвээ засгийн эрхэнд Каддафиг эсэргүүцэгчид гарах юм бол Иракт болсон шиг л барууны зэвсгийг худалдаж авах чиг хандлагатай болно. Иракт оросын Т-72 танкны оронд америкийн «Абрамс»-ыг худалдан авч байна. Каддафи хэдэн тэрбум долларын зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байсан учир Ливийн зах зээлийн хувьд мэдэгдэхуйц алдагдал гарна. Харин одоо ОУ-ын хувьд Алжир, Сири гэх мэт стратегийн түншүүдий нь энэ үйл явдал дайрахгүй байх нь маш чухал юм гэж шинжээч онцлон тэмдэглээд «Энэ хоёр улс, ялангуяа Сири улс ОУ-ын бүс нутаг дахь геополитикийн оролцоог хангаж байдаг юм. Энэ улсуудтай тогтоосон харилцаа холбооныхоо тусламжтайгаар ОУ тус бүс нутгийн нөхцөл байдалд бүхэлд нь нөлөөлөх боломжтой байдаг юм» гэлээ.Алжир, Сири улсууд маш чухал ач холбогдолтой учир нь тэд оросын зэвсгийн томоохон худалдан авагчид юм. Хөлөг онгоц эсэргүүцэгч «Яхонт» пуужинтай «Бастион» эргийн хөдөлгөөнд цогцолборыг нийлүүлэх чухал томоохон төслийг Дамасктай хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь маш хүчирхэг зэвсэг бөгөөд олон улсын ямар нэгэн хязгаарлалтад өртөөгүй юм. Энэ бол үлгэр жишээ гэрээ ба түүнийг хэрэгжүүлснээр ОУ өнөөдөр технологийн системийн экспортыг өргөжүүлэх боломжтой болох юм. Оросын зэвсгийн экспортын чиг хандлагыг өөрчилж болно гэхдээ энэ бол маш хүнд асуудал юм. Учир нь худалдааны энэ хэсгийн түншүүд хэдэн жил, хэдэн арван жилийн хугацаанд бий болдог юм. Хамгийн гол нь одоо нэгэнт байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх тал дээрээ маш тодорхой ажиллаж ОУ бол найдвартай таамаглаж болохуйц түнш гэдгээ батлаж, нотлож өгөх ёстой билээ.