Орос Улс  АНУ-тай  СДЗ-ийн Гэрээний хүрээнд мэдээлэл солилцож эхэллээ. АНУ-ын цөмийн аюулгүй байдлыг бууруулах   өөрийн мэдээлийн санг өнгөрсөн ням гаригт Орос Улсад хүлээлгэн өглөө. Энэ санд пуужин, тавих төхөөрөмж болон  хүндбөмбөгдөгч, цэнэглэгчийн тухай мэдээллүүд багтаж байгаа аж. Үүний өмнө Орос улсын ГХЯ-ны дэд  тэргүүн Сергей Рябков мэдэгдэхдээ хоёр улсын цөмийн объектуудын анхны харилцан хянах ажиллагаа  энэ оны 4-р сард эхлэх боломжтой юм гэж мэдэгдэж байсан аж. Хоёр тал долоон жилийн хугацаанд нийт байлдааны  цэнэглэгчийн тоог  гуравны нэг хүртэл хорогдуулах бодолтой байгаа бөгөөд стратегийн тээгчийн хязгаарлалтын түвшинг хоёр дахин   бууруулахаар төлөвлөж байгаа аж.Москва Вашингтоны хоорондын СДЗ-ийн хорогдуулах шинэ Гэрээг  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар 2010 оны 4-р сард гарын үсэг зурсан бөгөөд 2011 оны 2-р сарын 5- нд  хүчин төгөлдөр болсон юм.