1981 оны 3-р сарын 22-ны шөнө Монголд олон хүн унтаагүй аж. Тэд хүлээн авагчийнхаа  өмнө тухлан суун, сансрын “Союз-39” хөлөг хөөрсөн тухай мэдээг сэтгэл догдлон сонсож байлаа. Багийн ахлагч сансрын нисгэгч Владимир Жанибеков болон БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар байв. Сансрын хөлөг 3 – сарын 22 –ны өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутанд хөөрөв. Тэр шөнө монголын анхны сансрын нисгэгчийн нэр хэдхэн  хоромын зуур Монголын тал нутгийн дөрвөн зүг, найман зовхист нисэн хүрч, монгол хүн бүр түүний төлөө залбиран, бахархаж, эсэн мэнд эргэж ирэхийг нь ерөөн хүлээж байсан юм. Одоо энэ бүхэн түүх болон үлдэжээ. Өнөөдөр Ж. Гүррагчаа Монголын хамгийн нэр хүндтэй хүний нэг. Тэрээр өнөөдөр өөрийн “Союз-39” хөлгийн багийн дарга Владимир Жанибековтай хамт зөвлөлт –монголын хамтарсан  сансрын нислэгийнхээ түүхэн  30 жилийн ойг тэмдэглэж байна. Оддын ахан дүүсийн хамт энэ өдөр Ж.Гүррагчаагийн орлон нисгэгч Майдаржавын Ганзориг, сансрын нисгэгч Владимир Ляхов нар байна. Түүнчлэн Улаанбаатарт Владимир Ковалёнок иржээ. Тэр зөвлөлт-монголын хамтарсан нислэгийн багийнхны залгагдсан сансрын тойрог замын “Салют-6” станцын хоёр багийнхнаас нэг юм. Тэд хамтдаа сансрын станц дээр олон шинжилгээ, судалгааны ажлыг явуулсан юм.

Ж. Гүррагчаа түүхэн нислэгийнхээ тэмдэглэлт ойн баяртаа өөрийн найз “Монголын анд нөхдийн холбооны “ тэргүүн , ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, Монгол Улсын Баатар Виктор Горбатког урьжээ.  Дашрамд хэлэхэд Горбатког мэдэхгүй хүн Монголд ховор бөгөөд тэрээр орос-монголын найрамдлын нийгэмлэгийг тэргүүнээр дөчин жил ажиллаж байгаа нэгэн. Сансрын баатруудад монголын залуу үеийнхэнд ярих зүйл их бий. 3-р сарын эхэн үеээр Ж.Гүррагчаа Москвад ирэхдээ “Оросын дуу  хоолойд”өгсөн түүний ярилцлагаас , манай сурважлагч урьд өмнө мэдээгүй олон зүйлийг мэдэж авчээ.Өнгөрсөн зууны 60-аад оны үед Юрий Гагарин сансарт ниссэний дараа уудам огторгуйд нисэх хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуучууд ЗХУ-д төдийгүй бусад улс орнуудад ч олон байжээ. Харин Гүррагчаа энэ тухай бодоо ч үгүй явжээ. (Ж. Гүррагчаагийн яриа)

     “Хүүхэд байхад  энэ нь огт бүтэхгүй зүйл шиг санагдаж байлаа л даа. Гагарины үйлсийг үргэлжлүүлж  Монголын анхны сансрын нисгэгч болчих юм гэж зүүдлээч үгүй явсан. Анх удаа сансарт нисч болох юм байна  шүү гэсэн бодол Москвад Жуковскийн нэрэмжит Нисэхийн академид сурч байхад надад бодогдосон. Энэ бол 1977 он байлаа. Эх орондоо буцаж ирээд цэргийн дугаар ангид алба хааж байлаа. Төдийлөн удсангүй би сансрын нислэгийн багт сонгож авч байгаа гэж сонслоо. Рапорт бичиж, эмнэлгийн үзлэгээр орсны дараа намайг батласан юм. 1978 онд би Москва орчмын “Оддын хотхонд” бэлтгэл хийхээр ирж, бэлтгэл сургуульдаа орсон» гэж Ж.Гүррагчаа хэллээ.

Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд Монголын Армийн дөрвөн нисгэгчийг сонгон ирүүлжээ. Энэ тухай баримт өнөдөр нэгэнт тодорхой болжээ. Тун удалгүй хоёр нисгэгч хасагдаж, үлдэсэн  Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёр бэлтгэлээ үргэлжлүүлэв. (Ж. Гүррагчаагийн яриа)

  «Ганзориг бид хоёр бэлтгэл сургуулийг яг нэг түвшинд хийж байлаа. Бид хоёрын аль нь ч ниснэ гэдгийг бид хоёр хоёулаа ойлгож байлаа. Энэ тухай бид хоёр байнга л ярьдаг байлаа. Орлон нисгэгч болсон нь нөгөөхдөө бүхий л чадлаараа тусална гэж бид хоорондоо ярьдаг байв.“ “Союз-39 “ хөлгийн багийн бүрэлдэхүүнийг Улсын комисс нислэг эхлэхээс 48 цагийн өмнө гаргасан. Комиссийн шийдвэрээр би Жанибековтай хамт үндсэн экипаж, харин Ганзориг, Ляхов хоёр бид хоёрын орлон нисгэгч. Гомдсон хүн үгүй. Одоо ч гэсэн Ганзориг бид хоёр дотны найзууд» гэж Ж.Гүррагчаа үргэлжлүүлэн хэллээ.

 З0 жилийн өмнө Гүррагчаа Дэлхийн 101 дэхь сансрын нисгэгч болсон юм. Өнөөдөр сансарт ниссэний хүний тоо 480 хүрээд байна. Гэсэн хэдий ч сансарт нисэх нь тийм ч амаргүй зүйл. Сансрын нисгэгчид айдас байдаг болов уу? (Ж. Гүррагчаагийн яриа)

 “Ийм асуултыг сэтгүүлчид байнга тавьдаг юм шүү. Нислэгийн өмнө сансрын хөлөгт байхдаа энэ зүйлийг автоматаар хийж гүйцэтгэж байсан. Багийн даргын тушаал нөгөө л нэг тушаал, миний өмнө нөгөө л нэг самбар, нөгөө л нэг төхөөрөмжүүд . Нөгөөтэйгүүр, ялангуяа 30 минутын бэлтгэл зарласан үед их ачаалал эхлэж байлаа. Үнэнийг хэлхэд  нислэгээс өөр чамд юу ч бодогдохгуй. Гурван жил бэлтгэл хийхэд тэр айдас алга болдог юм билээ. Надад айдас байгаагүй. Үгүй ээ, одоохондоо миний нутаг нэгтнүүдээс минь сансарт нисэх хүн бэлтгэгдээгүй байна. Гэхдээ зүгээр жуулчилж бас болно шүү дээ. Гэтэл тэр нь хэрэгтэй юу? Үгүй юу ?гэдгийг бас бодох хэрэгтэй. Судлаач хүнд бол нисэх нь чухал. Энэ бол өөр асуудал. Улс орон нөөц бололцоогоо ашиглаад сансрын нисгэгчийн өмнө өөрийн боловсруулсан тодорхой шинжлэх-ухаан-практикийн хөтөлбөрөө боловсруулсан эрдэмтэд бий. Тиймээс манай улсад  сансарт нисгэгч илгээх тийм боломж бий. Би түүнд бага зэрэг атаархаж байна. Энэ бол жинхэн эрчүүдийн ажил юм шүү» гэж Ж.Гүррагчаа ярианы төгсгөлд хэллээ.

  Өнөөдөр Ж.Гүррагчаа болон түүний сансрын мэргэжил нэгт нөхдүүд баяраа тэмдэглэж байна. Бид тэдэнд   халуун баяр хүргэж байна. “Оросын дуу хоолой”  радиогийн дотны анд Гүррагчаа танаар бид бахархдаг. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!