Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр Нойрны өдрийг 3-сарын 21-нд тэмдэглэдэг боллоо. Эмч нар мөн өдөрт ач холбогдолтой хандахыг  уриалав. Унтвал амрана гэж олонхи хүмүүс боддог.Үнэн хэрэг дээр тийм биш байна. Хүний бие өдрийн турш нөөцлөсөн мэдээллийг  идэвхтэй боловсруулж, хүч чадалтай болдог. Иймээс сайхан унтаад хийж бүтээх хүсэлтэй амархан сэрэх вэ? гэдэг асуудлыг Нойрны өдөр эргэцүүлэн бодох хэрэгтэй. Одоогоос бараг 150 жилийн тэртээ Эдисон чийдэнг зохион бүтээхээс өмнө хүмүүс барагцаалбал нэг цаг илүү удаан унтаж байсан аж. Хожим  телевиз, Интернет бий болсон. Унтах ч завгүй боллоо.Ердөө унтахгүй байж ч болно гэсэн санаа нийгэмд тархсан гэж оросын Нойр судлалын төвийн удирдагч анагаах ухааны доктор Яков Левин хэлээд «Тэгж огт болохгүй. Нойр төрөл зүйтэй салшгүй холбоотой юм. Нойр миний амьдралын гуравны нэгийг эзлэж байна гэж Альберт Эйнштейн хэлсэн билээ.Бид их физикчийн үзэл санаанд аль болохоор ойртох ёстой. Эдүгээ нойрыг обьектив үүднээс судлаж болно. Энэ арга замыг полисомнографи гэдэг. Хүний биеэд нэлээд олон цахилгаан гуйлгуур залгаж, дурс бичлэгийн төхөөрөмж нойрссон хүний биеийн байдлыг ажигладаг. Мэдээллийг компьютерт уламжлана. Дараа нь түүнийг  боловсруулж онош тавьдаг» гэв. Нойргүй тэхийг анагаах ухаанд инсомния гэдэг. Нойр хүрэхгүй байх явдал ноцтой өвчин үүсгэдгийг статистикийн судалгааны дүн харуулсан гэж Яков Левин хэлээд «Нойр муутай болвол дархлаа сулардаг. Хүн таргалаж, оюуны боломж нь багасаж байна. Нойр дутуу байвал зүрхний шигдээс ,цусны даралт ихсэх өвчнөөр өвчилж мэднэ» гэв. Бухимдал, мэдрэлийн өвчин нь нойр гүйтлийн гол шалтгаан болсон. Гол төлөв эмэгтэйчүүд, хижээл насны хүмүүс нойр муутай байна. Түүнчлэн хуульчид болон соёл, урлаг, боловсролын салбарын ажилтнууд  дутуу унтдаг. Ийм өвчин өдөр богиносох  намар, мэдрэлийн өвчин даамжрах хаварын улиралд даамжирдаг.  Нойр  дутуу байхыг хүний өдрийн дэглэмийг өөрчлөх замаар, эмээр эмчилэдэг.Нойрны эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэсэн санал тархсан. Харин эм хэрэглэхээс татгалзаж дутуу унтах нь илүү аюултай гэж Левин эмч үзэж байна. Гэвч  эм хэрэглэхээс өөр  арга тухайлбал «тархины хегжим» гэгчийг хэрэглэж болно гэж оросын Нойрны судлалын төвийн удирдагч  хэлээд «Тархины бичлэг хийж, компьютерийн тусгай хөтөлбөрийн тусламжтайгаар хөгжим болгон хувиргаж байна. Чийрэгжүүлэх, идэвхижүүлэх зэрэг хөгжмийн хоёр хувилбарыг өвчтөнд өгдөг. Ямар хөгжмийг хэзээ сонсох зөвлөмж өвчтөн бүрт олгоно» гэв. Сүүлийн 100 жилд шөнийн нойрын нийт хугацаа 20 хувиар багассан юм. Бид ажил, зугаа цэнгээнд илүү их цаг зарцуулахыг хичээдэг. Тэгснээрээ нойргүйтэх өвчинг гааруулж байна. Гэвч дөнгөж ганц шөнө унтахгүй байвал биохэмнэл их өөрчлөгдөнө гэж эмч нар үзэж байна. Нойрны өдрийг тохиолдуулан эмч нарын энэ зөвлөмжийг анхааран, бүх асуудлыг хойш тавьж, сайхан  унтаж амарч байгаарай! гэж уриалъя.