Кемерово муж Японы сүйрэлд нэрвэгдсэн 100 хүүхдийг дуртай цагт нь авч амруулахаар шийдвэрлэжээ. Ийм шийдвэрийг тус мужийн захирагч Аман Тулеев гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа ОХУ-д суугаа Японы Элчин сайд Масахиро Конод санал болгожээ. Хүүхдүүд сибирийн амралт сувиллын газруудад сувилуулж,  байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах юм байна. 2008 онд тус мужаас Хятадын Сычуань мужид болсон  газар хөдлөлтөд нэрвэгдсэн 100 хүүхдийг авч амраажээ.