Ливийн мөргөлдөөний улмаас сүүлийн долоо хоногт тус улсад 8 мянга гаруй хүний амь үрэгдээд байна. Энэ тухай Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Бенгазид мэдэгдэв. Барууны эвслийнхний  агаарын  болон пуужингийн эхний цохилтуудын дараа сөрөг хүчний бүлэглэлүүд давшиж  эхэллээ. Босогчид  Аджабия хотыг чөлөөлөх төлөвлөгөөтэй байна. Бенгази хотоос өмнө зүгт  150 км зайд орших энэ хотод ширүүн тулалдаан болж байна.