Ливийн эсрэг олон улсын эвслийн эв нэгдэл бутрах бололтой. Каддафын дэглэмийн  эсрэг байлдааны ажиллагаа НҮБ-ын АЗ-ийн мандатаас хэтрэсэн гэж эвслийн зарим гишүүн дүгнэв. Газрын Дундад тэнгис дэх АНУ, Их Британийн байлдааны хөлөг онгоцууд ливийн нутаг дэвсгэрийг бямба, ням гаригт пуужингаар буудав. Ливийн эсрэг эвслийн гишүүн өөр улсуудын нисэх хүчин тэдгээрт  ням гаригт нэгдлээ. Ливийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, урьдчилан сэрэмжлэх радар,байлдааны нисэх онгоцны буудал, хуурай замын цэргийг бөмбөгдөв.Ливийн дээгүүр нислэгийг хориглох бус тогтоох саналыг саяхан дэмжсэн Арабын орнуудын холбоо  олон улсын эвслийн байлдааны ажиллагааг буруушаав. Нисэх онгоцны цохилт бүс нутгийн байгууллагаас тавьсан хүсэлтийн хүрээнээс хальж, энгийн номхон хүмүүсийг хөнөөж байна гэж Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса үзэж байна. Одоо Ливийн дээгүүр нислэгийг хориглох бус тогтоохоос өөр зорилтыг биелүүлж байна гэж Амр Муса мэдэгдээд Ливийн эсрэг ажиллагааны  тайланг эвслээс олгохыг шаардав.  Ливийн дээгүүр нислэгийг хориглох бус тогтоох тухай л НҮБ-ын АЗ-ийн 1973 тоот тогтоолд өгүүлснийг дурдая. Эвсэл өөр чухамхуу Ливийн дэглэмийг солих зорилготой байгааг ливийн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдсөн хэрэг явдал нотлон харуулсан гэж Оросын ШУА-ийн Дорнод дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хямралт байлдлаас гарахын тулд Каддафыг зайлуулах хэрэгтэй гэж олонхи нь үзэж байна. Арабын хэд хэдэн орон ч тэдгээрийн дот - ор байна. Тухайлбал  эвслийн ажиллагааг Арабын нэгдсэн Эмирт улс, Катар улсууд үг дуугүй дэмжиж байна. Одоо эвслийн ажиллагааны уршиг тодров. Иймээс Ливийн байдал цаашид хэрхэн хөгжихийг хэлэхэд хэцүү»  гэлээ. Байдал хоёр хувилбараар хөгжих бололтой гэж шинжээчид үзэж байна. Ливийн цэргийн дэд бүтцийг устгаж, армийн хүчийг сулруулах нь Муаммар Каддафыг  хэлэлцээ хийхэд хүргэж,эцэст засгийн эрхээ татгалзахад албадан хүргэнэ.Өөр хувилбарын тухайд гэвэл мөргөлдөөн сунжирч, удирдагчадаа үнэнч ливийн хүчин партизаны дайн хийх тактикийг баримтлана. Гэвч эдгээр хоёр хувлбарыг зохиогчид Ливийн  хүчин зүйлүүдийг хэсэгчлэн харгалзан үзэж байна. Харин нийт арабын хүчин зүйлийг тоомсрлохгүй байж болохгүй. Ливийн эсрэг цэргийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь араб дахинд радикал үзэл санааг гааруулж, лалын хэт даврагсадыг засгийн эрхэнд гаргах зам тавих юм. Үүний улмаас бүс нутгийн байдал эрс өөрчлөгдөнө. Байдал ийнхүү даамжирч мэдэхийг  харгалзан үзвэл зохино. Иймээс Орос улсаас өрнөдийн орнуудад хандан  дур мэдэн хүч хэрэглэхээ болихийг хатуу шаардав. «АЗ-ийн 1973 тоот тогтоолоор олгосон мандатын хүрээнээс хальж, өөрийн зорилгод хүрэхээр хүч хэрэглэхийг хулцэхгүй» гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэглдэлд өгүүлжээ. Цуст ажиллагааг зогсоож, чухам ливийн бүх талын яриа хэлцээ хийж эхлэх замаар л ливийн мөргөлдөөнийг зохицуулж болно гэж Москва үзэж байна.