Японы инженерууд «Фукусима-1» АЦС-ын байдлыг хяналтдаа авах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна. Өнөөдөр тэд станцын эрчим хүчний бүх блокод цахилгаан дамжуулах шугам татаж дууслаа. Энэ нь  реакторын ба ашигласан цөмийн түлш бүхий цөөрмийн  усыг хөргөх автомат механизмыг ажиллуулах боломж олгоно гэж шинжээчид найдаж байна. Гэвч цахилгаан тэр даруй дамжуулахгүй бололтой гэж  «Росатом» улсын корпорацын зам харилцааны газрын захирал Сергей Новиков «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд «Техникийг шалган үзснээс хойш цахилгаан дамжуулж болно. Учир нь тоног төхөөрөмж цунамид нэрвэгдэж эвдрэсэн байж магадгүй. Техникийн байдлыг шалгахгүй юм бол ер янз бусын тохиолдол гарч мэднэ. Техникийн үзлэг хоёр-гурван өдөр үргэлжлэнэ. Тэгээд  эрчим хүчний бараг бүх блокыг цахилгаанаар тогтвортой хангахаар төлөвлөсөн» гэв. Станцын хоёр реакторт цацрагын хир хэмжээ их хэвээр байгаа нь ажлыг хүндрүүлэв. Үүний хамт цацраг аажмаар багасаж байгаа юм. Өнөөдөр үдээс хойш нэгэн реактор дээр утаан  үүл харагдав. Ажилтнуудыг ахин нүүлгэн шилжүүллээ. Амь үрэгдсэн ба сураггүй алга болсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ч  Япон газар хөдлөлт, цунамын уршгийг арилгасаар байна. Цагдаагийн газраас мэдээлснээр бараг 22 мянган хүн эндэв. Нурсан байшинд дарагдсан хүмүүсийг олох боломж цаг дутам багасаж байна. Иймээс АНУ Хятад хоёр аврагчидаа буцаав. Оросын тусгай техниктэй 150 гаруй аврагч  гамшгийн уршгийг арилгахад оролцсоор байна. Тэд орон нутгийн амь үрэгдсэн 100 гаруй хүний цогцосыг илрүүлэв. Харамсалтай нь амьд хүнийг одоогоор олоогүй байна. Үүний хамт Орос улсаас Японд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Өнөөдөр Хабаровскаас Ниигатад ээлжит хэсэг ачаа хүргэв. Тусламжийн  барааг түр төвүүдэд байрласан гэр оронгүй болсон хүмүүст хуваарьлаж байна. Улс даяар ийм 2000 төв ажиллаж байна. Сууц нь хэсэгчлэн эвдрэсэн хүмүүс  засвар хийж, нурамын дэргэд амьдарахад  дасахыг оролдож байна. Эвдрэн нурсан  дэлгүүр болон орхиж явсан орон сууцны байшингуудаас эд хогшил тухайлбал  хүнсний бүтээгдэхүүн, лонхтой ус, ариун цэврийн хэрэгслийг хулгайлсан тухай мэдээ ирээд байна. Цунамид нэрвэгдсэн машинуудаас бензин хулгайлж авах тохиолдол гарчээ. Гэвч  ийм тохиолдол цөөхөн нэг гарч байна. Өнөөдөр эрх баригчид  сонор сэрэмжтэй байхад хүн амынхаа анхаарлыг 3-р сарын 11-ний эмгэнэлт хэрэг явдлаас хойш анх удаа хандуулав. Гай гамшигт  нэрвэгдэж нурсан байшингуудыг хямдхан засварлах түүнчлэн  хэлмэгдэгсдэд хөрөнгө цуглуулах санд мөнгө цуглуулах луйварчид бий болсон юм. Түүнээс гадна  өргөн хэрэгцээт бараа таваар түүний дотор тусад нь дулаацуулах, гэрэлтүүлэх  багаж, бензиний үнэ хууль бусаар нэмэгдүүлэх тохиолдол анх удаа гарав. Гадаадын улаан дарс ба согтоох ундны эрэлт хэрэгцээ Японд эрс нэмэгдэв. Энэ нь хүний организмд цацралын үзүүлэх хорт нөлөөг багасгах уламжлалт хэрэгсэл билээ. Агаар, хүнсний бүтээгдэхүүнийг шалган үзжээ. Цацраг хэвийн хэмжээнээс хэтрээгүйг тогтоов. Гэвч оросын Алс Дорнодыг оролцуулан тулгарч болзошгүй аюулаас бүрэн төгс сэрэмжлээгүй байна. Тухайлбал 6 нисэх онгоц , 26 хөлөг онгоц цацралын хэр хэмжээг шалгаж байна. Японоос ирсэн  нисэх онгоц, зорчигчдын ачаа тээш түүнчлэн онгоц дотор өгсөн хүнсний зүйлсийг шалгасаар байна. Ноцтой тохиолдол одоогоор илрээгүй байна.