АНУ-ын тусгай албаныхан терроризмын эсрэг ажиллагаа явуулахдаа   Төв Азийн орнуудад орох эрх авлаа. Америкийн тусгай албаны хүчнийхэн  Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекистаны нутаг дэвсгэрт террористуудыг мөрдөн мушгиж, устгаж болох болж байна.  Энэ  тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын газар мэдэгджээ.  Тайван бус байгаа бүс нутагт иймэрхүү ажиллагаа явуулахдаа  байдлыг хурцатгахгүй,туйлын болгоомжтой  хийх хэрэгтэй  гэж орос шинжээчид  үзэж байна. Америкийн цэргийн байгууллага нь үзэхдээ  Афганистаны нутагт  бугихаар оролдох зэвсэглэсэн бүлэглэлүүдийг мөрдөн мушгихдаа АНУ - ын тусгай албаныхан үе, үе бусад орнуудын хилээр гарах болдог. Харин одоо иймэрхүү ажиллагааг Төв Азийн орнуудын хүчний байгууллагатай хамтран  нарийн төлөвлөгөөтэй явуулахаар  болж байна. Ингэхдээ эдгээр орнуудад тусгай албаны хүчнийхний байнгын төлөөлөл байх албагүй аж. Эдгээр арга хэмжээний үр дүнгийн жишээ болгон америкийн эрх баригчид   2010 онд Афганистанаас исламын алан хядагчид   Тажикистан руу цөмрөн орох оролдлого хийж байсныг иш татаж байна. Ийм арга хэмжээ нь Пакистанд хэт даврагсдын эсрэг байнга явагддаг юм. Гэхдээ эдгээр давшилтуудыг “цэвэр” гэж хараахан үзэж болохгуй юм. Зэвсэгт мөргөлдөөний үеээр энгийн ард түмэн нэрвэгддэг тул, нутгийн  хүн амын эгдүүцлийг хүргэдэг. АНУ-ын тусгай албаны хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан орнуудыг  ашиглаж  байгаа энэ явдал нь Орос улсын санааг зовоохгүй байхын аргагүй билээ. Энэ тухай  Улс-төр судлалын төвийн захирал Владимир Евсеев ярихдаа «Энэ бүс нутаг бол маш тогтвортой биш юм.  Хамгийн сүүлд Киргизид болсон  явдал нь юу харуулж байына вэ гэхлээр зэрэг  энэ улс бол тодорхой нөхцөлд хэдэн хэсэг болж хуваагдаж болох ийм байдалтай байна. Талибаны болон  таджикийн дотоод сөрөг хүчнийхний нөлөөгөөр Тажикстаны байдал маш хүнд байгаа. Узбекистанд Ислам каримын дэглэм байдлыг хянаж байна. Гэхдээ түүнийг явхад хэн ч улс орныг тогтвортой байдалд баталгаа өгч чадахгуй болоод байгаа. Афганистантай хөрш зэргэлдээ Туркменистанд байдал амаргүй нь ойлгомжтой. Ийм нөхцөлд АНУ-ын тусгай ангийг ашиглах нь Орос улсын  стратегийн чухал ач холбогдолтой районуудад  тогтвортой бус байдлыг бий болгож магадгүй юм. Ингэхдээ энэ боломж нь тусгайгийнхны хүч тэнд хэрэглэгдэнэ гэсэн үг биш шүү дээ. Ямарч тохиолдолд  Орос улс, АНУ хоёр нь бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих үйл ажиллгаагаа тохиролцох ёстой» гэлээ. Мэдээж хэрэг, тодорхой цэгийн ажиллагаа нь тусгаар тогтносон орнуудын хил зөрчих асуудалтай зэрэгцэн тавигдах тул  үүнийг АНУ-ын Төв Азийн бүс нутгийн  нэгдсэн стратеги дотор авч үзэх нь зүйтэй . Афганистан болон Пакистанд зорилгодоо хүрэхэд  Төв Ази нь  АНУ-ын чухал бүс нутгаар үлдсэн хэвээр байна гэж саяхан АНУ-ын төрийн Департамент тэмдэглэсэн байна. Энэ газар нутаг нь Афганистанд байгаа НАТО-гийн цэргийг  хангах үндсэн гол маршрут юм.  Гэхдээ америкчууд Төв Азид болж байгаа дотоод улс төрийн байдалд илүүтэй ач холобгдол өгч байна. Жишээ нь Тажикстан болон Узбекистаны улс төрийн байдал болон тэндхийн хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан байдал тэдэнд таалагдахгүй байгаа. Энэ болон бусад бүс нутагт нөлөөлөх оролдлого нь оюун санааны хавтгайд очдог. АНУ-ын цэргийнхэн нийгмийн сүлжээнд  нууцаар нэвтрэн орж, хэрэгтэй санаа бодлоо олон зуун хэрэглэгчтэй он-лайны сүлжээгээр дамжууулах ажлыг сэдээд байна. Интернет нь Алс-Дорнодын үймээн самууны гол катализатор болсныг хэн бүхэн мэдэж байгаа. АНУ мэдэгдэхдээ тэдний гол зүйл бол үнэний талд байх. Ингэхэд америкийн үнэний тухай төсөөлөл нь ялангуяа олон улсын эрх зүйн тал дээр  нийтлэг ойлголтоос нилээд хазайдаг аж. Эцэст нь хэлхэд, америкийн нэрт шинжээчдийн  Төв Азийн харилцааны тухай илтгэлүүдэд бүс нутагт шинэ стратеги бий болгох оролдлого цухалзах болсон байна.  Тухайлбал, Америкийн цэргийг Афганистанаас гарсны дараа тус нутаг дэвсгэр дээр үлдэх шаардлагатай тухай яригдах болжээ. Мэдээж хэрэг америкчуудын тэргүүлэх зорилго нь Төв азийн орнуудын тусгаар тогтнол болон ардчиллыг хөгжүүлэх явдал юм. Гэхдээ америкийн нүд салгахгүй хараан дор.