Японы АЦС-ын ослоос болж Хятад улсын хил залгаа усны хэсэг цацрагт бохирдсон гэх ямарч үндэслэл үгүй цуу тараасан Ханчжоу  хотын оршин  суугчийг шийтгэжээ. Хятадын ХМХ-ийн мэдээлснээр компьютерийн нэгэн фирмийн ажилтан Шандунь мужийн эрэг хавийн ус цацрагт хордсон тухай мэдээг Интернетээр тараажээ. Тэрээр хүн ардыг давс, хатаасан далайн байцааг нөөцлөн авч,  харин далайн гаралтай хүнс хэрэглэхгүй байхыг уриалжээ. Самуун дэгдээгчийг 10 хоног барьж хорин, 500 юаниар торгох болжээ. Үүний өмнө өнгөрсөн долоо хоногт Хятадад йоджуулсан  давсыг их хэмжээгээр худалдан авахаар  хүмүүс урт дараалалд зогсож байжээ.