Ливи болон Ойрхи-Дорнодын халуун цэгүүдийн байдал  Оросын ГХЯ-ын тэргүүний  яриа, хэлэлцээрийн гол асуудал байх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Каирт мэдэгдэл хийв. Египет нь ГХЯ-ны сайдын тус бүс нутгаар хийж буй аяллын эхний буудал аж.Тэрээр Алжирт бас очно. Египетийн нийслэлд тус улсын цэргийн  удирдлагатай болон шинэ ерөнхий сайд Исам Шараф, ГХЯ-ны тэргүүн Набил аль-Араби нартай  уулзана. Лавров Арабын орнуудын Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусатай уулзана. Египтийн ХМХ ийн мэдээлж буйгаар Каирт   сөргөлдөөнийг шийдвэрлэхэд Орос улсын гүйцэтгэх үүргийг хөндөх аж.  Түүнчлэн  хоёр улсын худалдаа-эдийн засгийн  болон жуулчлалын салбарын   хамтын ажиллагааны талаар ярилцах аж.